капитал, мөнгө, санхүү

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг үр ашигтай явуулахад шаардлагатай хөрөнгийг мөнгөн хэлбэрээр хуримтлуулсан дүнг мөнгөн капитал гэнэ. Энэ нь аж ахуйн нэгж үүсэж ажиллах гол үндэс бөгөөд цаашдын үйл ажиллагааны нөхцөл болно. Аж ахуйн нэгжийн нийт капиталыг бодит капитал, мөнгөн буюу санхүүгийн капитал гэж ялгана. Бодит капиталд материаллаг ба материаллаг бус хэлбэрээр байгаа нийт объектуудыг хамааруулна. Мөнгөн капитал буюу санхүүгийн капиталд бэлэн мөнгө, банкны данс дахь мөнгөн хөрөнгө, даатгалын ба тэтгэврийн хуримтлалын зарим хэсэг багтана. Мөнгөн капиталыг өөрийн хөрөнгө, зээлийн хөрөнгө гэж зааглана. Аж ахуйн нэгжийг байгуулах үед дүрмийн сан байгуулдаг бөгөөд энэ нь өөрийн хөрөнгө юм. Урт ба богино хугацаатай зээл, облигац борлуулсны орлого зэрэг нь зээлийн хөрөнгийг бүрдүүлнэ.

Санхүүжилтийн эх үүсвэрээр нь мөнгө капиталыг дотоод ба гадаад эх үүсвэртэй гэж ялгана. Аж ахуйн нэгжийн дүрмийн сан, нөөц капитал, хуваарилагдаагүй ашиг зэрэг нь мөнгөн капиталын дотоод эх үүсвэр юм. Хөрөнгө оруулалт, даатгалын төлбөр, зээлийн хөрөнгө зэрэг нь мөнгөн капиталын гадаад эх үүсвэр болно. Мөнгөн капиталыг дараах зорилгоор ашиглана. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааг хөтлөн явуулах;
  • Санхүүгийн үүргээ биелүүлэх;
  • Нөөц сан бүрдүүлэх;
  • Бодит хөрөнгийг нөхөх зэрэг болно.
0.00%
капитал
мөнгө
санхүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.