зах зээл, эдийн засаг

Зах зээлийн өрсөлдөөн нь хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлж, хувийн ашиг сонирхлыг хязгаарлан нийгмийн зайлшгүй хэрэгцээт барааг үйлдвэрлэх бололцоог бий болгодог. Өрсөлдөөн нь зах зээлийн эдийн засгийн үндсэн тохируулагч, хянагч хүч болдог. Зах зээлийн өрсөлдөөн нь нэг талаас өндөр үр дүнд хүрэхийн төлөө эдийн засгийн өрсөлдөөн, аж ахуйг эрхлэн явуулах аятай, сайн нөхцөл, нөгөө талаас бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, хөрөнгө оруулалтын хүрээн дэх зах зээлд оролцогч этгээдийн харилцан уялдаа холбоо, үйлчлэлийг хангадаг зах зээлийн механизмын элемент юм. Эдийн засагч нар зах зээлийн өрсөлдөөний хэв шинжийг төгс өрсөлдөөний зах зээл, монопол өрсөлдөөний зах зээл, олигопол буюу цөөнхийн зах зээл, төгс монопол зах зээл хэмээн ангилдаг.

0.00%
зах зээл
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.