Маркетингийн мэдээллийн сан
бизнес, маркетинг, мэдээлэл,сан

Томоохон аж ахуйн нэгжүүд маркетингийг мэдээллийн санд тулгуурлан явуулах аргыг голлон хэрэглэж байгаа бөгөөд үүнийг шууд маркетинг гэдэг. Маркетингийг мэдээллийн санг үйлчлүүлэгчийн мэдээллийн сан, компаниудын мэдээллийн сан гэж ангилна. Үйлчлүүлэгчийн мэдээллийн санд үйлчлүүлэгчийн нэр, хаяг, ам бүл, утасны дугаар, хийсэн худалдан авалт, төлбөр тооцоо зэргийг агуулна.

Эдгээр мэдээллийг хэрэглэгчээс өөрсдөөс нь болон гуравдагч этгээдээс авч цуглуулна. Компаниудын буюу бизнес мэдээллийн сан нь харьцангуй бага үйлчлүүлэгчийн мэдээллийн санг агуулдаг. Бизнесээс бизнестэй харилцах харилцаа нь голдуу зуучлагчаар дамжин явагддаг компаниудын талаарх мэдээлэл учир бага байдаг. Мэдээллийн санг бүрдүүлэхийн хамт түүнийг судалж боловсруулдаг бөгөөд үүний дүнд хэрэглэгчдийг худалдан авалтын өртөг, давтамж, хугацаагаар нь бүлэглэж, зар сурталчилгаанд хэрэглэгчийн үзүүлэх хариу үйлдлийн хувь хэмжээг ч мөн адил тодорхойлдог. Барууны орнуудад маркетингийн мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хамгаалах асуудлыг хуулиар зохицуулсан байна.

20.65%
бизнес
маркетинг
мэдээлэл
сан
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.