маркетинг, менежмент

Маркетингийн чиглэл, арга зүйг практикт хэрэглэх, компанийн маркетингийн нөөц, үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зохион байгуулалтын арга ухааныг маркетингийн менежмент гэнэ. Энэ нь маркетингийн шинжилгээ, брэндийн аудит, маркетингийн төлөвлөлт, маркетингийн стратеги, төслийн менежмент зэрэг хэд хэдэн чиглэлийн үйл ажиллагаанаас бүрдэнэ. Маркетингийн судалгаа, шинжилгээ тоон судалгаа, чанарын шинжилгээ, туршилтын техник, ажиглалтын техник зэрэг аргуудыг хэрэглэнэ. Тоон судалгаа нь статистик тоо баримтад дүн шинжилгээ хийхэд чиглэгддэг бол чанарын шинжилгээ нь янз бүрийн хэрэглэгчтэй, тэдний төлөөлөл, бүлгүүдтэй ярилцах, тэднээр асуулт, хариултын хүснэгт бөглүүлж дүгнэх үйл явц юм.

Брэндийн аудит гэж тухайн компанийн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн байдал, төлөвийг харьцуулж үнэлэх ажиллагааг хэлнэ.

Үүнд дараах асуудлыг тодотгож үнэлнэ:

  • Одоогийн брэндийн үйлдвэрлэлийн стратегийн хэрэгжиж байгаа байдал;
  • Компанийн нөөцийн найдвартай байдал ба сул тал;
  • Гадаад боломж болон эрсдэл;
  • Барааны үнэ ба зардал, бизнесийн өрсөлдөх чадвар;
  • Тухайн компанийг өрсөлдөгч компаниудтай харьцуулсан үзүүлэлтүүд;
  • Бизнест тулгарч буй стратегийн асуудлууд.

Брэндийн аудит зах зээл дэх тухайн бизнесийн хувь хэмжээ өсөж, буурч байгааг болон бусад өрсөлдөгчтэй харьцуулахад ямар хэмжээнд байгааг харуулна. Маркетингийн стратеги нь хэрэглэгчийн хүрээг хоёр чиглэлээр онилж судална:

  • Тооны хувьд олон, цаашид нэмэгдэх магадлалтай, үнийн мэдрэмж багатай, байнга худалдан авалт хийдэг хэрэглэгчийн хүрээ;
  • Компани нь энэ хүрээний хэрэгцээг хангах чадавх нөөц, хүчин чадалтай байх, уг хэрэгцээ, сонирхлыг өрсөлдөгчөөс илүү мэдрэх чадвартай байх.
0.00%
маркетинг
менежмент
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.