бизнес

Хэрэв нэг компани хоёр ба түүнээс дээш компаниас бага зардлаар зах зээлийг ямар нэг бараа, үйлчилгээгээр хангаж байвал түүнийг ердийн буюу зүй ёсны монопол гэнэ. Шаардлагатай түвшнээс дээших бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь үйлдвэрлэлийн цар хүрээний хэмнэлтээс бий болж байвал ердийн монопол үүснэ. Бүтээгдэхүүний дурын тоо хэмжээнд түүнийг ганц компани үйлдвэрлэж байвал зардлууд нь хамгийн бага байна. Ердийн монополын тод жишээ бол хүн амын усан хангамж юм. Ус дамжуулах хоолойг олон компани барих нь өөр өөрсдийн тогтмол зардлыг гаргах болно. Иймд усны хангамжийн дундаж нийт зардал буюу өөрийн өртөг нь бүх зах зээлийг ганц компани хангаж байгаа тохиолдолд хамгийн бага байна гэсэн үг юм.

Ердийн монополын үед түүний эрхийг хязгаарлах боломж зах зээлд шинээр орж ирэгчид бага байна. Зарим тохиолдолд ердийн монополын үүслийг тодорхойлох хүчин зүйлүүдийн нэг нь зах зээлийн хэмжээ байдаг. Тухайлбал, гүүрний ойролцоох хүн ам бага бол хүмүүс ганцхан гүүрийг ашиглаж, ердийн монополыг үүсгэнэ. Харин хүн ам өсөхийн хэрээр гүүрний ачаалал ихсэж, нэмж гүүр барих шаардлага гарна. Тиймээс зах зээл өргөжихийн хэрээр ердийн монопол нь өрсөлдөөнт зах зээл болон өөрчлөгддөг.

0.00%
бизнес
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.