Зах зээлийн боломжийн шинжилгээ
зах зээл, эдийн засаг

3ax зээлийн боломж гэдэг нь компани өөрт ашигтайгаар хангаж чадах магадлал өндөртэй худалдан авагчийн хэрэгцээ ба сонирхлыг хэлдэг. Зах зээлийн боломжийн гурван үндсэн эх үүсвэр бий. Үүнд:

  1. нийлүүлэлт хангалтгүй байгаа бүтээгдэхүүнийг санал болгох;
  2. өнөөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ- гээ шинэ, онцлог хэлбэрээр санал болгож нийлүүлэх;
  3. цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх зэрэг эх үүсвэрээр зах зээлийн боломжийг эрэлхийлдэг.

Зах зээлийн боломжийг үнэлэхийн тулд компаниуд зах зээлийн боломжийн шинжилгээг хийж, дараах асуултуудыг өөртөө тавьдаг. Үүнд:

  • Тухайн зах зээлээс бид ашиг хүртэж чадах уу?
  • Бид зорилтот зах зээлдээ зардлын хувьд үр ашигтай мэдээллийн болон борлуулалтын суваг ашиглан хүрч чадах уу?
  • Манай компани хэрэглэгчдэд ашиг өгөхүйц байдлаар голлох нөөц болон чадваруудаа бүрдүүлж чадаж байна уу?
  • Өнөөгийн ба ирээдүйн боломжит өрсөлдөгчөөсөө илүү үр ашгийг хэрэглэгчид өгч чадах уу? 
  • Хөрөнгө оруулалтын санхүүгийн үр өгөөж нь бидний хийх шаардлагатай хөрөнгө оруулалтаас давж чадах уу? гэсэн асуултуудад хариулах замаар шинжилгээг матрицын аргаар гүйцэтгэдэг.
0.00%
зах зээл
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.