зах зээл, эдийн засаг

Зах зээл гэж бараа, үйлчилгээг худалдагч ба худалдан авагчдыг нэгтгэн холбодог эдийн засгийн харилцааны нийлбэр цогц юм. Бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэл, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эдийн засгийн эрх чөлөөнд тулгуурласан үйлдвэрлэл, хэрэглээний аргын сонголтыг зах зээл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хязгаарлагдмал нөөцийг яаж хуваарилан, үйлдвэрлэлээ ямар аргаар явуулж, үр дүнгийн нь хэнд хэчнээн хэмжээгээр хүртээх вэ гэдэг асуудлыг зах зээл зохицуулж шийдвэр гаргадаг. Зах зээлийг дотор нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүний ба хүчин зүйлийн гэж хоёр төрөлд хуваан авч үздэг. Бүтээгдэхүүний зах зээлд хоол, хүнс, хувцас хунар, ахуйн үйлчилгээ зэрэг хувийн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээ хамаарагдана. Хүчин зүйлийн зах зээлд үйлдвэрлэл явуулахад шаардлагатай газар, капитал, хөдөлмөр зэрэг үйлдвэрлэлийн нөөцүүд багтана. Зах зээл дээр худалдах, худалдан авах үйлдэл байнга явагдах ба энэ нь зах, бирж, дуудлагын худалдаа, үзэсгэлэн худалдаа гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр явагддаг.

34.24%
зах зээл
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.