Менежментийн Шинжлэх ухаан
бизнес, менежмент, шинжлэх ухаан

Менежментийн шинжлэх ухаан нь үйлдвэр, байгууллагын үйл ажиллагааны удирдлагын явцад хүмүүсийн хооронд үүсэх харилцаа, хамаарлыг судална. Энэ нь удирдлагын хүрээн дэх удирдах хүмүүс, хамт олны хоорондын нарийн төвөгтэй, тогтвортой харилцаа, хамаарлын нэгдмэл цогц юм. Менежмент нь шинжлэх ухаан болохын хувьд ХХ зууны 30-аад оноос бүрэлдэж эхэлжээ.

Менежментийн шинжлэх ухааны зорилго нь удирдлагын оновчтой үйл явцыг хэлбэршүүлэн тогтооход туслах, үйлдвэр, байгууллагын үйл ажиллагааны жигд, тасралтгүй явцыг хангах, үр дүнг нь боломжит дээд түвшинд хүргэхэд оршино. Эл зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг тавьж биелүүлнэ.

Үүнд:

  • Хүмүүсийн үйл ажиллагааг чиглэсэн зорилготой зохион байгуулах, уялдуулан зохицуулах арга зарчмуудыг боловсруулах, зүй тогтлуудыг нээн илрүүлэх.
  • Удирдлагын явц дахь аливаа үзэгдлүүдийн мөн чанарыг илрүүлэх;
  • Судалж буй үйл явц, удирдаж буй хуулиудыг танин мэдэх, тодорхойлох;
  • Удирдлагын зохион байгуулалтын механизмын тухай ойлголтыг бий болгох.

Удирдлагын мөн чанар нь нөлөөлөлд оршдог. Нөлөөлөл нь аль нэг тогтолцоог нэг байдлаас өөр байдалд шилжүүлэх явдлыг илэрхийлнэ. Аливаа тогтолцоо нь дотоод ба гадаад нөлөөллийн нөхцөлд оршдог бөгөөд тухайн тогтолцоо нь зөвхөн дотоод нөлөөллөөс хамаараад зогсохгүй гадаад нөлөөлөлд өртөж байдаг.

Нөлөөллийн үр дүн нь нөлөөллийн хүч, удирдлагын объектын авхаалж самбаа, ойлгож хүлээн авах чадвар, мэдрэмж, тодорхой хүчний нөлөөллийг хүлээн авах тогтолцооны чадвар зэргээр тодорхойлогдоно. Менежментийн тогтолцоонд нөлөөллийг хэрэгжүүлэх дараах үндсэн үе шатууд байдаг.

Үүнд:

  • Нөлөөллийн агуулга, зорилгыг тогтоох;
  • Нөлөөлөл нь зорилгод таарах ба хэмжээ, харьцаа нь нийцэх эсэхийг үнэлэх;
  • Удирдагдах тогтолцооны хэсэг тус бүрийн үүргийг нээн илрүүлэх, тогтолцооны нөлөөлөлд автагддаггүй зүйлүүдийг илрүүлэх;
  • Нөлөөллийн чиглэл, арга, хэрэгслүүдийг болон тэдгээрийн хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоог боловсруулах;
  • Нөлөөллийг хэрэгжүүлэх, түүний үр дүнг шалгах, үнэлэх.

Менежментийн агуулга нь төлөвлөлт, зохион байгуулалт, зохицуулалт, урамшуулал, хяналт шалгалтаас бүрдэнэ.

20.65%
бизнес
менежмент
шинжлэх ухаан
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.