маркетинг, бизнес

Үйлдвэрийг бараагаа борлуулах зах зээлтэй холбож байдаг харилцаа ба мэдээллийн урсгалын цогцыг маркетингийн систем гэнэ. Энэ нь маркетингийн стратегийг боловсруулагч, тактикийн шийдвэр гаргагч зэрэг зах зээлд тухайн үйлдвэрийн барааг үр ашигтай борлуулах бодлого, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүсийн хамтын ажиллагаа, уялдсан харилцаа юм. Маркетингийн систем нь гурван гол үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:

  1. Шинжлэн дүгнэх үүрэгт зах зээлийн хандлагыг судалж, цаашдын төлөвийг тодорхойлох, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагын өөрчлөлт, өрсөлдөөний хүчин зүйлс, бараа бүтээгдэхүүн хэрэглэгч олонд танигдсан эсэх, түүний эрэлт цаашид өсөх эсэх зэргийг тодруулах асуудал багтана. Мөн үйлдвэрийн маркетингийн бодлого, төлөвлөгөө, стратегийг боловсруулах, маркетингийн сул талыг олж засах, маркетингийн албаны үүрэг, зорилгыг шинэчлэх, маркетингийн аудит хйих зэрэг асуудал хамаарагдана.
  2. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүрэг нь шинжлэх ухаан, судалгаа, туршилт, зохион бүтээх ажил, бүтээгдэхүүний хэв загвар, бүтээгдэхүүнийг турших, сав баглаа боодлыг тохируулах, баталгаат засвар, үйлчилгээг зохион байгуулахад чиглэгдэнэ.
  3. Хэрэглэгчтэй харилцаж, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах үүрэгт маркетингийн сувгуудыг байгуулах, барааг борлуулах, түүнийг дэмжих арга, ажиллагааг зохион байгуулах, сурталчилгаа хийх зэрэг багтана.
0.00%
маркетинг
бизнес
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.