үнэ, эдийн засаг

Энэхүү нэр томьёог гол төлөв Засгийн газрын хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу үнийн тогтмол байлгах асуудалд хэрэглэнэ. Дэлхийн улс орнуудын практикаас үзэхэд, Зах зээлийн эдийн засагтай орнуудад үнийн хяналтыг зайлшгүй буюу онцгой тохиолдолд төрийн тусгай хууль эрхийн тусламжтайгаар зохицуулан хэрэгжүүлдэг байна. Төрөөс үнийг ийнхүү хянаж зохицуулах шаардлагыг дараах хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарлаж болно. Үүнд:

  • дайн байлдааны юм уу эдийн засаг гүн хямралд орсон үед;
  • хүн амын хэсэг бүлгийн орлогын түвшнийг зохицуулах;
  • улс төрийн шалтгаанаар үнийн зохицуулалтыг хийж байсан туршлага бий.

Үнийн үндсэн гурван түвшин байна гэж үзэж болно. Энэ нь:

  1. зах зээлийн тэнцвэрт үнийн түвшин. Энэ нь тухайн бүтээгдэхүүний нийт эрэлт, нийлүүлэлт тэнцүү байх үеийн үнийн түвшин юм.
  2. зах зээлийн тэнцвэрт үнээс доогуур түвшний үнэ;
  3. зах зээлийн тэнцвэрт үнээс дээгүүр түвшний үнэ. 

Төрөөс үнийн түвшнийг дарааx 2 хязгаараар тогтоодог байна:

  • үнийн дээд түвшин буюу үнийн таазыг тогтоох;
  • үнийн доод түвшин буюу үнийн шалыг тогтоох. 

Тухайн барааны зах зээлийн тэнцвэрт үнээс үлэмж доогуур түвшинд үнийн хязгаарлалт хийхэд болгоомжтой хандах ёстой. Дэлхийн хоёрдугаар дайны дараа нэлээд улс оронд үнийн хяналтыг инфляцын эсрэг бодлогын нэг хэсэг болгон хэрэгжүүлсэн ч олигтой үр дүнд хүрээгүй ажээ. Иймд ихэнх эдийн засагч үнийн хяналт бол "инфляцыг эмчлэх эм" болж чадахгүй гэж үздэг.

0.00%
үнэ
эдийн засаг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.