Үнийн ялгаварлал, Price discrimination

Үнийн ялгаварлалын хоёр үндсэн хэлбэр байдаг. Эхний хэлбэрт худалдан авагчийн янз бүрийн бүлэгт харилцан адилгүй үнэ тогтоох боломж бүхий ком- панийн практик үйл ажиллагаа багтана. Хоёр дахь нь нэг худалдан авагчийн нэг барааны харилцан адилгүй нэгжүүдэд ялгаатай үнэ тогтоох хэлбэр юм. Эхний тохиолдолд худалдан авагчийн бүлэг тус бүр нь үнийн ялгаатай эрэлтийн мэдрэмжтэй байдаг тул үйлдвэрлэгч худалдан авагчийн бүлэг тус бүрээс авах ахиуц орлого тэгшитгэх замаар ижил Үнэ тогтоохоос илүү ашиг олдог. Үнийн ялгаварлалын тийм бодлогыг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлүүд гэвэл:

  • Үйлдвэрлэгч нь үнийн эрэлтийн мэдрэмж (elasticity of demand)-д нийцүүлэн зах зээлийн янз бүрийн хэсгүүдийг илрүүлэх чадвартай байх;
  • Тухайн барааг илүү хямд үнээр олж авах тийм хэрэглэгчид, мөн уг барааг илүү өндөр үнээр худалдан авах хэрэглэгчид дахин худалдахаас болгоомжлох. Тийм үйл ажиллагаа нь хэрэглэгчийн бүх бүлгийн хувьд үнийг ойртуулахад хүргэнэ.

Үнийн ялгаварлалын хоёр дахь тохиолдолд хэрэв бараа тогтмол үнээр худалдагдсан бол хэрэглэгч авч чадахуйц хэрэглэгчийн бүх илүүдлийг үйлдвэрлэгч өөртөө татаж чадна. Энэ нь хэрэглэгч эрэлтийн муруйн дагуу худалдан авч чадахаар хамгийн их үнийг үйлдвэрлэгч бүтээгдэхүүний нэгж тус бүр дээр тогтоох замаар хэрэгжинэ. Монопол аж ахуйн нэгж зах зээлийг сегментчилж (хэсэгчлэн хувааж), худалдан авагчийн янз бүрийн бүлэг бүрд нийцсэн харилцан адилгүй үнэ тогтоож чадна. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн барааг хэрэглэгчийн янз бүрийн бүлгүүдэд өөр өөр үнээр нийлүүлнэ. Яагаад үнийн ялгаварлал хэрэглэдэг вэ гэвэл монопол үнээ бууруулснаар шинэ худалдан авагчийг өөртөө татаж, ашгаа нэмэгдүүлэхийг эрмэлздэг байна. Харин худалдан авах чадвартай зах зээлд илүү өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулна. Үнийн ийм ялгаварлал нь монополын ашгийг нэмэгдүүлнэ. Борлуулж буй бүтээгдэхүүний нэгж тутамд эрэлтийн тусгай үнэ тогтоохыг Үнийн төгс ялгаварлал гэнэ. Энэ нөхцөлд монопол өөрийнхөө ашгийг бүх илүүдэл худалдан авагч руу дахин хуваарилдаг.

0.00%
Үнийн ялгаварлал
Price discrimination
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.