төлөвлөлт, бизнес,стратеги

Ирээдүйн тодорхой хугацаанд тодорхой зорилго тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нөөцийг зохистой хуваарилах үйл ажиллагааг төлөвлөлт гэнэ. Төлөвлөлт дараах ye шатаас бүрдэнэ. Математикийн үүднээс авч үзвэл, төлөвлөлт нь функц бөгөөд түүний нэг чухал үндэслэл нь цаг хугацаа байна. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хэрэгжүүлэх үйл ажиллагааны аргыг боловсруулах үйл явцыг бас төлөвлөлт гэж ойлгож болно. Төлөвлөлт нь хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж, салбар, сум, аймаг, хот, улс гүрэн гэх мэт эдийн засгийн бүх субъект, объекттой холбоотой бөгөөд хүн бүр өдөр тутам ямар нэг үйл ажиллагаагаа ямар нэг хэмжээгээр төлөвлөж хэрэгжүүлж байдаг. Ямарваа систем болон түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн түвшинд хөгжлийн талаар шийдвэр гаргахын тулд холбогдох мэдээллийг системтэйгээр боловсруулах үндсэн дээр ирээдүйг баримжаалсан төсөөллийг төлөвлөлт гэж ойлгоно. Төлөвлөлтийн үр дүн нь эрх бүхий байгууллагаар батлагдсан төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр байна. Аливаа төлөвлөгөө боловсруулах үйл явц нь дараах үе шатаас бүрдэнэ:

  • тухайн системийн өнөөгийн нөхцөл байдалд шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх;
  • ирээдүйн зорилго, зорилтуудыг тодорхойлох;
  • тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратегийн боловсруулах;
  • төлөвлөгөөний хувилбаруудыг боловсруулж, тэдгээрт үнэлгээ өгч сонголт хийх;
  • зайлшгүй шаардлагатай нөөц болон түүний эх үүсвэрийг тооцох;
  • төлөвлөгөөг шууд хэрэгжүүлэгч болон оролцогч талуудыг тодорхойлж, тэдгээрийн чиг үүргийг тодорхой болгох;
  • төлөвлөгөөний төслийг төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр, загвар гэх мэт аль нэг хэлбэрт оруулж бэлэн болгох;
  • төлөвлөгөөний төслийг хэрэгжүүлэгч, оролцогч талуудын төлөөлөлд танилцуулж саналыг нь авч тусгах;
  • төлөвлөгөөний төслийг эрх бүхий удирдах байгууллагаар баталгаажуулж, хэрэгжилтийг хянах багийг бүрдүүлэх.

Төлөвлөлтийг цаг хугацаагаар нь урт, дунд болон богино хугацааны; хамрах хүрээ, шинж чанараар нь мастер төлөвлөлт, стратегийн төлөвлөлт, бизнес төлөвлөлт, шуурхай төлөвлөлт гэх мэтээр ангилна.

34.24%
төлөвлөлт
бизнес
стратеги
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.