бизнес, ашиг, санхүү

Аж ахуйн нэгжийн нийт орлогоос үйлдвэрлэлийн зардлыг хасаад үлдэх тухайн бизнес цаашид оршин тогтоход шаардлагатай хэвийн ашгийг багтаасан ашгийн хэмжээ төгс өрсөлдөөний нөхцөлд цэвэр ашиг байх эсэх талаар эдийн засагч нар нэгдмэл ойлголтод хүрээгүй байна. Ф.Х.Найт ирээдүйн тодорхой бус байдлын улмаас цэвэр ашиг бий болдог хэмээн үздэг. Түүний тайлбарласнаар, үйлдвэрлэгч болон бизнес эрхлэгч үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээний талаар шийдвэр гаргахад тодорхой бус байдалтай тулгардаг, хэрэв тэд төлөвлөсөн хэмжээнээс илүү орлого олбол энэхүү "нэмэлт" орлого нь цэвэр ашиг болно гэж үзжээ. Тодорхой утгаар нь авч үзвэл, бизнесийн байгууллагын санхүүгийн шинжилгээний чухал үзүүлэлт бөгөөд нийт орлогоос татварыг оруулан бүх зардлыг хассан дүнгээр тодорхойлогдоно. Цэвэр ашгийг тодорхойлох томьёо нь харилцан адилгүй байх боловч эдийн засгийн утга нь ижил байна. Тухайлбал,

  • Цэвэр ашиг = Нийт орлого - Бүтээгдэхүүний өөрийн өртөг - Удирдлага, арилжаатай холбогдох зардал - Бусад зардал - Татварын дүн
  • Цэвэр ашиг = Санхүүгийн ашиг + Нийт ашиг + Үйл ажиллагааны ашиг -Татварын дүн
  • Цэвэр ашиг = Татвар төлөхөөс өмнөх ашиг - Татварын дүн

Своп :

Хөрөнгө оруулалтын зорилт, эрсдэл, өгөөжийг өөрчлөх, актив, пассивын бүтцээ өөрчлөхийн тулд ямар нэг актив, ор, төлбөр, мөнгөн хөрөнгийн урсгал зэргийг урьдчилж тохиролцсон хүү болон үнээр тодорхой хугацааны эцэст буцаж солигдох нөхцөлтэйгөөр өнөөдөр солилцох санхүүгийн хэлцэл юм. Своп хэлцэл гэдэг нь хүү, хураамжтай, нэг төрлийн зээл юм. Зах зээл дээрээс өндөр хүүтэй мөнгө босгохын оронд гэрээ, хэлцлээр нөхцөлөө тохироод, харьцангуй бага хүүтэй хөрөнгө татахыг своп хэлцэл гэж нэрлэдэг. Свопыг

  • Валютын
  • Зээлийн хүүгийн
  • Хувьцааны
  • Үнэт металлын үндсэн түвшний
  • Инфляцын
  • Барааны болон дэд эрсдэлийн гэж ангилна.

Гэрээний нөхцөл сайжруулах, ашиг олох эрсдэл бууруулах боломж олгоно. 

Своп нь: 

  • Анхны солилцоо (арилжаа І)
  • Буцах солилцоо буюу свопыг хаах (арилжаа ІІ) гэсэн хоёр хэсгээс бүрддэг.

Своп хэлцэл гэж тухайн өдрийн ханшаар валют худалдан авч (худалдаж), ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах (худалдан авах) арилжааны хоёр хэлцлийг хэлнэ. Жишээ нь, өнөөдөр 1 сая америк долларыг худалдаа 1 сарын дараа эргүүлэн худалдан авах хэлцэл байгуулж болно.

20.65%
бизнес
ашиг
санхүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.