чанар, мэдлэг
Чанарын баталгаа нь чанарын стандартчилал, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой ойлголт, системчилсэн төлөвлөлт бүхий үйл ажиллагаа юм. Баталгаажуулалт гэж бүтээгдэхүүн, тогтолцоо нь тогтоосон шаардлагад нийцэж буйг хөндлөнгийн этгээдээс бичгээр нотлох ажиллагааг хэлнэ.
 
Чанарын баталгааг хангах нь тухайн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, төслийн үр дүнг сайжруулахад чиглэгдэнэ. Үүнд чанарын шаардлагад нийцэх бүх үйл ажиллагаа, багаж хэрэгсэл, үйл явц, арга техник, нөөцүүд багтдаг. Чанарын баталгаа нь гүйцэтгэлийн шаардлага болох стандартад нийцэж байгаа эсэхийг илэрхийлнэ. Чанарын баталгааны аудит буюу хөндлөнгийн хяналтыг, гүйцэтгэгч байгууллагаас бусад эсвэл хэрэглэгч талууд төслийн хүрээнээс гадуур хэрэгжүүлж болно. Аудит нь чанарын үйл явц, чанарын хяналтын хэрэгжилт болон зөвлөсөн арга хэмжээ эсвэл өөрчлөх хүсэлт хэрэгцээтэй эсэхийг тодорхойлно.
 
Чанарыг бодитойгоор дээшлүүлэхийн тулд шинэ дэвшилтэт технологийг ашиглах шаардлагатай. Төслийн чанарын удирдлагад тухайн төслийн агуулга, бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанартай уялдаатай төлөвлөх нь баталгаажуулалтын чухал нөхцөл болдог. Олон улсын стандартчиллын байгууллагаас боловсруулсан ISO 9000 цуврал стандарт нь дэлхий дахины олон стандартуудыг өөртөө нэгтгэн "Чанарын баталгаа” хэмээх тогтолцоог тодорхойлдог бөгөөд үүнийг дэлхийн 90 улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өөрөө бус чанарын баталгааны систем нь бүртгэгдэнэ. ISO 9000 бүртгэл нь худалдан авагч нарт "Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь чанарын олон улсын стандартын шаардлагыг хангаж байхыг баталгаажуулсан зохих тогтолцоотой" гэдгийг илэрхийлдэг. ISO 9001 ба ISO 9002 стандартууд хоорондоо төстэй ч ISO 9001 нь бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний дизайн болон үйлдвэрлэлт, суурилуулалт, гүйцэтгэлийг хамардаг. Харин ISO 9002 нь дизайны хэсгийг хамардаггүй. Жишээлбэл, автомашины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгчийн чанарын баталгааны стандартыг QS 9000 сери хамардаг.
 
Байгаль орчны удирдлагын системийн чанарын баталгаа ISO 14000 стандарттай байдаг. ISO 9000 бүртгэл, баталгаажуулалтад ерөнхий нөхцөл нь ISO 9001, ISO 9002, QS 9000, ISO 14000 стандартуудын шаардлагыг хангасан чанарын системийг зохион бүтээж хэрэгжүүлэхийг шаарддаг.
0.00%
чанар
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.