Рент, Рентийн гэрээ, Санхүү

Рентийн тухай ойлголтыг Английн эдийн засагч Д.Рикардо ХѴІІІ зуунд анхлан судалсан гэж үздэг. Өөрийн хөдөлмөрийн өртгийн онолын судалгааныхаа явцад "рент гэдэг нь өөрийн зарцуулсан хөдөлмөр болон капиталаас олж буй орлогоос нэмж олж буй нэмэлт орлого" гэж үзсэн. Рентийн төлбөр нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг эзэмшигч нь түүнийгээ нийлүүлснээр өөрт бий болгох эдийн засгийн өгөөж юм. Газрын үнэ нь түүний эрэлтийн түвшнээр тодорхойлогдоно. Газрын эрэлт нь өөрөө үүсмэл шинжтэй бөгөөд түүнийг ашиглан үйлдвэрлэх бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаална. Жишээ нь, үр тариа үйлдвэрлэдэг фермер газрыг газрын эзнээс түрээслэн авна. Энэ тохиолдолд газрын эзэн газар өмчлөгчийн хувьд рентийн хэлбэрээр тодорхой орлого олж байдаг. Урт хугацаанд нийлүүлэлт нь төгс мэдрэмжгүй байдаг үйлдвэрлэлийн хүчин зүйлээс авч буй орлогыг эдийн засгийн цэвэр рент гэж нэрлэдэг. Рентийн талаар өнөөг хүртэл эдийн засагч нар нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй гэж үздэг боловч АНУ- ын эдийн засагч Нобелийн дурсгалын шагналт Ж.Стиглицийн тодорхойлсон "хөдөлмөрийн хөлс болон хөрөнгө оруу- лалтын орлогоос бусад бүхий л орлого нь рент юм" гэсэн хандлага өнөөгийн эдийн засгийн шинжлэх ухааны нэр томьёонд өргөн хэрэглэгдэж байна. Стиглиц рентийн хэлбэрүүдэд байгалийн нөөцөөс олж буй орлого, монопол ашиг, оюуны емчийн орлого зэргийг авч үзсэн байна.

Эдийн засгийн ухааны үүднээс хөдөлмөрийн орлого ба рентийн ялгаа нь хөдөлмөрийн орлого үндэсний орлогын хэмжээг нэмэгдүүлдэг бол рентийн орлого түүнийг нэмэгдүүлдэггүй гэж үздэг. Хөдөлмөрөөс ялгаатай нь ашигт малтмал болон газар эзэмшигч нь түүнийг эзэмшиж байгаа учраас л төлбөр авч байгаа юм. Хэдийгээр газар эзэмшигч нь үндэсний орлогод нэмэлт орлого бий болгодоггүй ч өөрөө ихээхэн хэмжээний орлогыг бий болгож болох юм. Стиглиц "... хэрэв нийгмийн авьяаслаг хүмүүс рентийн хойноос Хэт хөөцөлдөх аваас тухайн улсын авьяастай хүмүүсийн багахан хэсэг нь суурь шинжлэх ухаан, бодит хэрэгцээт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийгмийн хэрэгцээт бусад үйл ажиллагаа зэрэг нийгмийн жинхэнэ баялгийг бүтээх үйл ажиллагааг эрхлэх болно" гэжээ.

Энэ нь рент авагч тал нь рент төлөгч талын өмчид эд хөрөнгө шилжүүлэх, рент төлөгч нь авсан эд хөрөнгийн солилцоонд тодорхой мөнгөн дүнгээр рент төлөх үүрэг хүлээсэн гэрээ юм.

0.00%
Рент
Рентийн гэрээ
Санхүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.