салбар, Industry,

Үйлдвэрлэлд ашиглаж буй хэрэгсэл, техник, технологи, мэргэжлийн ажиллах хүчин болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ ялгаатай үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэсэг мөн. Эдгээрээс үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний төрөл нь нэг салбарыг нөгөө салбараас ялгах гол шалгуур байна.

Түүнчлэн шинэ салбар үүсэж хөгжих үндэс нь хөдөлмөрийн хуваарь байдаг тул нэг салбарыг нөгөөгөөс ялгахад ажиллагчДЫН мэргэжил, мэргэшлийн ялгаа чухал. Хөдөө аж ахуйн хамгийн том салбар нь ургамлын аж ахуй, мал аж ахуйн салбар байна. Эдгээр нь цаашаагаа олон дэд салбарт хуваагдана. Жишээ нь, ургамлын аж ахуйн салбар нь дотроо үр тарианы, төмсний, хүнсний ногооны, жимс жимсгэний, таримал Тэжээл үйлдвэрлэлийн салбарт; мал аж ахуй нь таван хошуу мал, гахай, шувуу, туулайн аж ахуйн салбарт хуваагдана. Эдгээр дэд салбарууд нь өөрийн ээлжид техник технологи, үйлдвэрлэх бүтээгдэхүүнээр улам нарийсаж бас салбарлан хуваагдана. Эдийн засгийн үүднээс тухайн аж ахуйн нэгж ямар салбаруудыг хослон хөгжүүлбэл үр ашигтай байх вэ гэдэг үүднээс салбарын оновчтой хослолд анхаардаг. Жишээ нь, тэжээл үйлдвэрлэлийг мал аж ахуйтай хослуулах нь тэжээл, бууц тээвэрлэх зардлыг хэмнэх ач холбогдолтой бол мал аж ахуйд ургамлын аж ахуйн сүрэл, иш, навчийг тэжээлд ашиглаж, мал аж ахуй нь газар тариаланд органик бордоо нийлүүлэх боломжтой.

0.00%
салбар
Industry
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.