Санхүү, Эдийн засаг, бодлого,

Засгийн газрын төсвийг зарцуулах, төсвийн эх үүсвэрийг татвараар нөхөн бүрдүүлэх, зах зээлийн эдийн засгийн тэнцвэр- ийг хангах төрийн бодлого. Компанийн богино хугацааны санхүүгийн бодлогыг үндсэн хоёр чиглэлд ангилдаг.

Үүнд:

1) Нийт үйл ажиллагааны орлогын түвшин;

2) Богино хугацаат болон урт хугацаат өр төлбөрийн харьцаа байна. Эхний бодлого борлуулалтад эзлэх нь эргэлтийн хөрөнгийн харьцааг хэмждэг.

Уламжлалт бодлогоор уг харьцаа харьцангуй өндөр байдаг бол давших бодлогын үед уг харьцааг бага байлгахыг эрмэлздэг. Хоёрдугаар бодлого эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд шаардагдаж буй богино хугацаат өр телбер болон урт хугацаат өр төлбөрийн харьцааг хэмждэг. Уламжлалт санхүүгийн бодлого баримталж буй үед урт хугацааны санхүүжилтээс илүүтэйгээр богино хугацааны санхүүжилтийн эзлэх хувь өндөр байдаг бол давших бодлогын хувьд богино хугацааны санхүүжилтээс илүү урт хугацааны санхүүжилт их хувийг эзэлж байдаг. Уламжлалт санхүүгийн бодлого баримталдаг компанийн хувьд их хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй буюу бэлэн мөнгө ихтэй байдгаараа хөрвөх чадвар сайтай байдаг.

Бодит амьдрал дээр уламжлалт санхүүгийн бодлоготой компани арилжааны банк эсхүл өөр санхүүгийн байгууллагаас зээл авахыг эцсийн шийдэл болгож сонгодог. Харин эдгээр компаниуд дараах аргуудаар бэлэн мөнгөө хадгалах хандлагатай байдаг.

Үүнд:

  • Бэлэн мөнгө болон хөрвөх чадвартай үнэт цаасыг их хэмжээгээр барьж байх;
  • Түүхий эд материалд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх;
  • Зээлийн хөнгөлөлттэй нөхцөл олгох замаар дансны авлагыг нэмэгдүүлэх.

Харин санхүүгийн давшингуй бодлоготой компани үүний эсрэг байр суурьтай байна.

0.00%
Санхүү
Эдийн засаг
бодлого
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.