тогтвортой хөгжил, НҮБ

НҮБ-ийн Дэлхийн байгаль орчин, хөгжлийн Брандландын комисс 1987 онд "...ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ, боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийн хэрэгцээг хангадаг байх нь тогтвортой хөгжил" хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, НҮБ-ийн энэхүү тодорхойлолтын мөн чанар нь ирээдүйн хойч үеийн хэрэгцээг хангахын тулд тэдний залгамжлах боломжид хохирол учруулахгүйгээр өнөө үеийн хэрэгцээг хангах нөхцөлийг тогтвортой хөгжил хэмээн үздэгт оршино. Тогтвортой хөгжил нь өнөө үеийн болон ирээдүй үеийн тухай эрх тэгш харьцах, өөрөөр хэлбэл, хамгийн гол нь ирээдүйн эрх ашгийг байгаль орчны болон экологийн асуудалтай илүү уялдуулан Бразил зохицуулахад Чиглэгдэнэ. Улсын Рио де Жанейро хотод 1992 онд чуулсан "Байгаль орчин ба хөгжил" сэдэвт НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтаас "Хөгжлийн хөтөлбөр-21" баримт бичгийг баталснаар тогтвортой хөгжлийн асуудал дэлхий нийтийн эрхэм дээд зорилго болсон гэж үздэг. 2012 оны 6 дугаар сард Бразилийн Рио де Жанейро XOTHOO НҮБ-ын ЗОХИОН байгуулсан дэлхийн дээд хэмжээний уулзалт РИО+20 чуулганаар дэлхийн улс орнуудын баримтлах тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлсон.

2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар дэлхийн 193 орны удирдагч нар 2030 он хүртэлх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан. Тогтвортой хөгжлийн зорилт нь Мянганы хөгжлийн зорилтын үргэлжлэл бөгөөд хоорондоо харилцан хамааралтай тогтвортой хөгж- лийн 17 зорилго, 169 зорилт нь хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг тайван амгалан, хангалуун, эрх тэгш амьдрах боломжоор хангах дэлхий нийтийн зорилго юм.

Хүн амын нийгмийн сайн сайхныг хангахын тулд мэдээж эдийн засгийн өсөлт чухал. Нэг талаар, эдийн засаг тогтвортой өсөлттэй, үр өгөөжтэй байж хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж, тэдний хангалуун аж байдлыг хангаж, амьжиргааг тогтвортой сайжруулах боломж бүрдэнэ. Гэтэл нөгөө талаар, эдийн засгийн байнгын тогтвортой өсөлтийг хангах нь хүрээлэн буй орчны нөхөн сэргэх байгалийн зүй тогтолт явцыг тасалдуулах сөрөг нөлөөтэй. Энэ хоёр хүчин зүйлийн зөрчилтэй дам нөлөөгөөр хүн амын хангалуун аж байдлыг хангах нийгмийн зорилт хангагдахгүйд хүрдэг.

Тогтвортой хөгжлийн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бол байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн 3 үндсэн тулгуур асуудал ижил түвшинд хангагдаж байх явдал юм. Эдгээр гурван асуудал бие биеэсээ хамааралтай, харилцан шүтэлцээтэй бөгөөд тогтвортой хөгжлийн бүрэлдэхүүн хэсгүүд юм. Үүнээс эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн гол суурь хүчин зүйл нь байгаль орчин юм.

Тогтвортой хөгжил нь эдийн засгийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцсон, нөхөн сэргээгдэх болон үл нөхөн сэргээгдэх байгалийн нөөцийн зохистой ашиглалт дээр үндэслэсэн, хүрээлэн буй орчинд халгүй бөгөөд хүн амын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоог хангасан, бие биеэ харилцан дэмжсэн хөгжлийн загвар юм.

0.00%
тогтвортой хөгжил
НҮБ
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.