Эдийн засаг, Stable economy

Урт хугацааны туршид үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийн түвшнийг хангаж чадах нөхцөл, чадвартай эдийн засгийг тогтвортой эдийн засаг гэнэ. Энэ нь аливаа нөөцийг зохистой ашиглах, байгалийн нөөцийг шавхах биш нөхөн сэргээж ашиглах, хүнийг хөгжүүлэн бүтээмжийг нэмэгдүүлэхэд үндэслэсэн эдийн засаг юм. Гадаадын зээл, тусламжид дулдуйдсан биш, харин дотоод нөөцөө бүрэн ашигладаг, өөрөө өөрийгөө нөхөн тэтгэдэг байх нь тогтвортой эдийн засгийн гол шинж юм. Энэ нь өнөө үеийн хүн амын хэрэгцээг хангаад зогсохгүй хойч үеийнхээ амьдрах нөхцөлийг хадгалж чадах эдийн засаг мөн. Өөрөөр хэлбэл, хойч үедээ хуримтлагдсан асуудал биш хуримтлагдсан баялаг үлдээдэг эдийн засаг юм.

Нийгэмд ядуурал, ажилгүйдэл эрс багассан, дундаж давхарга давамгайлсан нехцелд эдийн засаг тогтвортой хөгжинө. Нэгтгэн хэлбэл, тогтвортой эдийн засаг бол үйлдвэрлэл, нийгэм, байгаль орчны хөгжлийн харилцан уялдаатайг хангаж чадах загвар юм.

0.00%
Эдийн засаг
Stable economy
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.