Шийдвэрийн шалгуурын хүчин зүйлс
эдийн засаг, мэдлэг

Хүмүүс шийдвэр гаргахдаа логик болон хувийн шинжтэй хэд хэдэн хүчин зүйлст тулгуурласан өөрийн сонголтыг хийдэг. Шийдвэр гаргахад тодорхой шалгууруудыг ашигладаг боловч тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг сайтар нягтлан судлах шаардлагатай байдаг. Шийдвэр гаргалтад нөлөөлөх дараах нийтлэг хүчин зүйлс байна:

Үнэ цэний хүчин зүйлс. Хөрөнгө оруулалтын өгөөжийг тодорхойлохын тулд зардлыг үр дүнтэй нь харьцуулж үнэлэх замаар шийдвэр гаргана. Энд цаг хугацаа улиран өнгөрөх тусам өртөг зардалд ч, үр өгөөжид ч нөлөөлөх тул ирээдүйд олох ашиг орлогыг зайлшгүй харгалзах ёстой юм. Иймд үнэ, цаг хугацаа, хүчин чармайлт, стресс, алдагдал, алдагдсан боломжийн өртөг зэрэг зардлын хүчин зүйлсийг хамруулан шийдвэр гаргана. Шийдвэр гаргалтад өгөөж талаас мөнгө, цаг хугацаа, хүчин чармайлт, стресс, чадавх, хувийн ба бүлгийн ашиг сонирхол зэргийг харгалзана.

Хувийн хүчин зүйлс. Зардал ба өгөөжийг нь янз бүрийн хүмүүс харилцан адилгүй үнэлдэг. Ялангуяа эд юмсыг хүмүүс субьектив байдлаар үнэлдэг. Энэ нь хувь хүний үнэлэмжтэй холбоотой бөгөөд өөрийгөө бусадтай харьцуулах, эрмэлзэл, хичээл зүтгэл, эрсдэлд хандах хандлага, сэтгэл хөдлөл зэрэг хүчин зүйлс шийдвэр гаргалтад нөлөөлнө.

0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.