СИФ үнэлгээ, SIF assessment

Худалдагч барааг талуудын тохиролцсон нэр бүхий боомтод хүргэхэд шаардагдах ачаа, тээврийн зардлын өртгийг төлөх боловч боомтод очсоны дараа тухайн бараа худалдагч талаас худалдан авагчид шилжих тул алга болох, гэмтэх эрсдэл болон бусад нэмэлт зардлуудыг хариуцахгүй. СИФ нөхцөл нь экспортлох бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт, үзлэг шалгалтыг худалдагч тал хариуцахыг шаарддаг. Дэлхийн улс орнууд Гадаад худалдааны статистикийн НҮБ-аас гаргасан аргачлалаар, харин Төлбөрийн тэнцлийн статистикийг ОУВС-аас гаргасан аргачлалын дагуу боловсруулж мэдээлдэг. Экспортыг ФОБ, импортыг СИФ нөхцөлийн үнэлгээгээр бүртгэхийг НҮБ-ын "International Merchandise Trade Statistics: Concepts and Definitions (IMTS 2010)"-т тусгасан байдаг бол экспорт болон импортыг ФОБ нөхцөлийн үнэлгээгээр тусгахыг ОУВС- ын "Balance of Payments and International Investment Position Manual: Sixth Edition (ВРМ6)"-т тусгасан байдаг.

СИФ нөхцөлийн үнэлгээ: Импортлогч улсын хил хүртэлх тээвэр, даатгалын зардлыг нийт импортын дүнд оруулан үнэлнэ. СИФ нөхцөлөөр худалдагч нь "бараа, бүтээгдэхүүнийг талуудын тохиролцсон нэр бүхий ачих боомтод байрлах усан онгоцны тавцанд хүргэж мөн очих боомт хүртэлх зардал, тээвэрлэлт, Даатгалыг төлж" хүргэдэг. СИФ нөхцөл дараах онцлог талуудтай.

Үүнд:

  • Эрсдэл, зардлууд өөр өөр газарт худалдагчаас худалдан авагч руу шилждэг.
  • Ачилт хийгддэг боомт дээр бараа, бүтээгдэхүүний эрсдэл худалдагчаас худалдан авагч руу шилждэг. Тиймээс талууд бараа, бүтээгдэхүүний хүргэлтийг хийх "нэр бүхий ачаалах боомт болон усан онгоцыг нарийвчлан тохиролцох шаардлагатай.
  • Худалдагч бараа, бүтээгдэхүүнийг mive усан онгоцны тавцанд хүргэх болон очих боомт хүртэлх тээвэрлэлтийн гэрээг хийж зардлыг нь төлнө.
  • Худалдагч нь бараа, бүтээгдэхүүнийг очих боомт хүртэл тээвэрлэх үед гарах "алдагдал, эвдрэл гэмтлийн эрсдэлээс" хамгаалах хамгийн доод хэмжээний нөхөн төлбөр бүхий энгийн даатгалын гэрээ хийдэг.
  • Худалдагч буулгах цэг хүртэлх зардлыг хариуцдаг. Тиймээс бараа, бүтээгдэхүүнийг буулгах цэгүүдийг нарийвчлан тохирох шаардлагатай.
  • Худалдагч бараа, бүтээгдэхүүний экспортын гаалийн бүрдүүлэлт, үзлэг шалгалтыг хариуцна.
  • Худалдан авагч импортын гаалийн бүрдүүлэлт, үзлэг шалгалтыг хариуцна.
0.00%
СИФ үнэлгээ
SIF assessment
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.