бизнес, ЖДҮ, төлөвлөлт,

Жижиг, дунд аж ахуй эрхлэгч эсвэл жижиг, дунд бизнес гэж аливаа этгээд ашиг олох зорилгоор өмч, хөрөнгийн хариуцлага болон үүсэж болзошгүй эрсдэлийг өөрөө хариуцаж, эдийн засгийн хувьд бие даасан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг хэлнэ. Шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажил, ном, зохиол, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд, судлаач, эрдэмтэд "жижиг, дунд үйлдвэр эрхлэх", "жижиг, дунд бизнес эрхлэх", "жижиг бизнес эрхлэгч" гэж янз бүрээр нэрлэдэг ч гэсэн эдгээр нь ойролцоо утгатай нэр томьёо юм. Жижиг, дунд үйлдвэр нь аль ч оронд хүн амыг ажлын байраар хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул судлаач, эдийн засагчийн анхаарлыг зүй ёсоор татдаг байна. Үүнтэй холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэлийг судлах, тэдгээрийн эдийн засгийн мөн чанар, төлөв байдал, чиг хандлагыг тогтоох шалгуур үзүүлэлт байх нь чухал юм. Судалгаанд хамгийн их хэрэглэгддэг шалгуур үзүүлэлтүүд нь ажилчны тоо, хөрөнгийн өртөг, жилийн дундаж борлуулалтын хэмжээ гэх мэт байна.

Ихэвчлэн жижиг, дунд үйлдвэрийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийг хоёр ангилж байна.

  • Тоон шалгуур (өөрийн өмч хөрөнгийн хэмжээ, эргэлтийн хөрөнгийн хэмжээ, борлуулалтын орлогын хэмжээ, ажилчны тоо.
  • Чанарын шалгуур (бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь онцлог шинж чанар, санхүүжилт хийх эх үүсвэрийн чадавх, удирдлагын систем гэх мэт.

Тоон шалгуураар жижиг, дунд үйлдвэрийг тодорхойлоход хялбар байдаг боловч чанарын шалгуурыг зайлшгүй ашиглах шаардлагатай байдаг. Европын Холбооны гишүүн орнууд жижиг, дунд үйлдвэрлэлийг өөрийн гэсэн үндэсний онцлогтой байдлыг харгалзан үзэж, тоон болон чанарын шалгуурыг хослон ашиглаж байна. Европын Холбооны энэхүү ангиллын дагуу Австри, Япон Польш, Латви, Литва, Бразил нь жижиг, дунд үйлдвэрүүдийг ангилдаг.

Дэлхийн зарим орнууд жижиг, дунд, том үйлдвэрлэлийг үйл ажиллагааны төрлөөс хамаарч 10-50 ажилчинтай аж ахуйн нэгжүүдийг жижиг, 50-200 ажилчинтай аж ахуйн нэгжүүдийг дунд гэж үздэг байхад ихэнх улс оронд 10-аас доош ажилчинтай аж ахуйн нэгжийг бичил гэж ангилж байна. БНСУ-д үйл ажиллагаа эрхэлж байгаа салбар (хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ, худалдаа гэх мэт)- аас хамааруулан бичил, жижиг, дунд; том аж ахуйн нэгж гэж хувааж, тэдгээрийн хөрөнгийн хэмжээ, ажилчны тоог тогтоож огч байна. Мөн ОХУ, Украин, Унгар, Тайланд улсууд үйл ажиллагаа эрхэлж байгаа салбарын онцлогийг харгалзан жижиг, дунд үйлдвэрлэлийг харилцан адилгүй тодорхойлж байна. Казахстан, Узбекистан улсад 200-300 ажилчинтай үйлдвэрийг жижиг; АНУ-д 500 хүртэлх ажилчинтайг, Албани улсад 300 хүртэлх ажилчинтайг жижиг, дунд гэж нэрлэдэг.

Монгол Улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд "жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг" хэлнэ хэмээн заажээ.

34.24%
бизнес
ЖДҮ
төлөвлөлт
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.