Жижиг, дунд үйлдвэрийн давуу болон сул талууд
ждү, бизнес эрхлэгч, зөвлөгөө

Жижиг бизнес эрхлэх нь давуу болон сул талуудтай байдаг.

Жижиг бизнес эрхлэх давуу талуудыг дараах хүчин зүйлсээр тайлбарладаг:

  • Бие даасан байдал. Жижиг, дунд бизнес эрхлэгч бол өөрсдийн "боссууд" бөгөөд тэд өөрсдөө шийдвэр гаргадаг. Тэд хэнтэй бизнес хийх, ямар үйл ажиллагаа явуулахаа чөлөөтэй сонгоно. Тэд хэдэн цагаар ажиллах, мөн ямар цалин өгөх, амралтаа авах эсэхийг харьцангуй бие дааж шийддэг.
  • Санхүүгийн ашиг. Бизнес эрхлэх нь хэн нэгний төлөө ажиллахаас илүүтэйгээр их хэмжээний санхүүгийн үр дүнд хүрэх боломжийг санал болгодог. Өөриин бизнес эрхлэх нь өөр хүний ажилтан байх орлогын хязгаарлалтыг арилгадаг. Стив Жобс, Элон Маск, Жефф Безос, Марк Цукерберг зэрэг өнөөдөр бидний харж буй мега саятан бизнес эрхлэгчээс олон бизнес эрхлэгч урам зориг авдаг.
  • Хяналт. Энэ нь үйлдвэрлэл эрхлэгчийн зүгээс бизнесийн үйл ажиллагааны бүхий л шатанд оролцох боломжийг олгодог. Энэ нь зорилгодоо хүрэх гэсэн хүсэл эрмэлзэл, бүтээлч сэтгэлгээнд хөтлөгдсөн бизнес эрхлэгч сэтгэл хангалуун байдаг. Энэхүү оролцооны түвшин нь бизнес эрхлэгч өөрийн хүссэн зүйлийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг олгодог.
  • Нэр хүнд. Хариуцлагатай хүн байх статусыг санал болгодог. Зарим бизнес эрхлэгч босс байх гэсэн санааг ихэд татдаг. Үүнээс гадна өмчлөлийн нэр хүнд, бардамналтай холбоотой байдаг.
  • Өмч хөрөнгө. Энэ нь хувь хүн хөрөнгөө эзэмших, хадгалах, зарах эсвэл хойч үедээ өвлүүлэх боломжтой болно. Бизнес эрхлэгч нар амьдралынхаа туршид олон бизнес эрхлэх нь түгээмэл биш юм. Тэд компани байгуулж, хэсэг хугацаанд ажиллуулж, дараа нь өөр хүнд зардаг. Энэ борлуулалтаас олсон орлогыг дараачийн үйлдвэрийг санхүүжүүлэхэд ашиглаж болно. Хэрэв тэд энэ бизнесийг зарах сонирхолгүй байгаа бол тэдний санхүүгийн ирээдүйг хангахад нь зориулж хүүхдүүддээ дамжуулж болох зүйлийг бий болгох нь тэдний зорилго байж болох юм.
  • Боломж. Хувиараа бизнес эрхлэх нь улс, орон нутгийн хөгжилд зохих хувь нэмэр оруулах боломжийг бий болгодог. Ихэнх шинэ бизнес эрхлэгч орон нутгийн эдийн засагт тусалдаг. Цөөн хэд нь өөрсдийн шинэлэг зүйлсээрээ нийгэмд хувь нэмэр оруулдаг.

Үүнээс гадна жижиг бизнесүүд томоохон бизнесүүдээс тодорхой давуу талтай байдаг. Уян хатан байдал, ерөнхийдөө ажилчны орон тоо, үйлчлүүлэгчтэй ойр дотно харилцаа тогтоох чадвар нь жижиг бизнесийн давуу талуудын нэг юм. Тоон (дижитал) технологийн хувьсгал нь үйлчлүүлэгчид хүрч үйлчлэх зардлыг мэдэгдэхүйц бууруулж чадсан бөгөөд энэ нь жижиг гарааны бизнесүүдэд түлхэц болсон юм.

Жижиг бизнес эрхлэгчийн сул тал нь дараах хүчин зүйлстэй холбоотой. Үүнд:

  • Цагийн ачаалал. Хэн нэгэн жижиг бизнес нээх үед магадгүй эхэндээ цөөхөн ажилчинтай байж болох бөгөөд энэ үед бүх үүрэг, хариуцлагыг эзэн нь хүлээж, ачаалал нэг хүн дээр төвлөрдөг.
  • Эрсдэл. Жижиг, дунд бизнес нь харьцангуй эрсдэл багатай ч бизнес нь бүтэлгүйтсэн тохиолдолд санхүүгийн чадавх нь доогуур тул энэхүү бэрхшээлийг даван туулахад хэцүү байдаг.
  • Тодорхой бус байдал. Хэдийгээр бизнес нь эхэндээ амжилттай байж болох ч эдийн засгийн уналт, зах зээлд шинэ өрсөлдөгч гарч ирэх, эсвэл эрэлт өөрчлөгдөх зэрэг гадаад хүчин зүйлс бизнесийн өсөлтийг зогсоож болзошгүй юм.
  • Санхүүгийн хүндрэл. Жижиг бизнес эрхэлдэг ч гэсэн эхэндээ тодорхой хэмжээний хөрөнгө шаардагддаг. Жижиг бизнес эрхлэгчийн хувьд тэдний анхны санхүүжилтийн эх үүсвэр нь хувийн хадгаламж, бага хэмжээтэй зээл, бусад эх үүсвэр байдаг.

Жижиг бизнесийн зориулалтаар гарааны зээл авах ихэнх тохиолдолд бизнес эрхлэгч байр, машин техник гэх мэт хувийн хөрөнгөө барьцаалдаг нь тэдэнд төвөгтэй байдаг.

0.00%
ждү
бизнес эрхлэгч
зөвлөгөө
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.