Санхүү, Бодлого, Бизнес

Санхүүгийн төлөвлөлт нь тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн богино, дунд, урт хугацааны зорилго, зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох явдал юм. Орлого, зарлагын мэдээллийн шинжилгээнд тулгуурлан тавсан зорилго- доо хэрхэн хүрэх арга замыг санхүүгийн төлөвлөлтөд тусгана. Санхүүгийн төлөвлөлтийн явц нь санхүүгийн урт хугацааны стратегийн төлөвлөгөө боловсруулахаас эхлэх ба энэ нь дунд болон богино хугацааны төсөв, төлөвлөгөө зохиох Үндэс суурь болно.

 

Компанийн богино хугацааны санхүүгийн үйл ажиллагааг 1-2 жилийн хугацаатай төлөвлөнө. Санхүүгийн төлөв- лөлтийн үйл явцыг дараах дарааллаар гүйцэтгэнэ.

Үүнд:

  • Санхүүгийн өнөөгийн нөхцөл байдалд шинжилгээ хийж, үнэлгээ өгөх;
  • Санхүүгийн зорилго, зорилтоо тодорхойлох;
  • Хэрэгжүүлэх арга замын хувил- баруудаа боловсруулах;
  • Хэрэгжүүлэх арга замуудад үнэлгээ өгч, оновчтойг сонгох;
  • Санхүүгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх;
  • Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хянал тавих механизмыг боловсруулах.

Санхүүгийн урт хугацааны төлөвлөлтөөр үндсэн хөрөнгийн шинэчлэл, судалгаа ба хөгжүүлэлтийн ажил, маркетингийн бодлого, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр, үйлдвэрийн хэмжээг өргөжүүлэх төсөл, урт хугацааны зээлийг тололт зэрэг чиглэлийн асуудалд илүү анхаарал хандуулна.

Дунд болон богино хугацааны санхүүгийн төлөвлөлтөд борлуулалтын таамаглал, санхүүгийн бусад үйл ажиллагааны төлөв байдал болон мөнгөн орлогын урсгал, төсвийн тодорхойлоход анхаарна. 

0.00%
Санхүү
Бодлого
Бизнес
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.