Стандарт опцион , Standard option,

Биржийн гадуурх зах зээл дээр арилжаалагдаж байгаа "пут" (put) болон "колл" (call) опцион. Опцион гэж хөрөнгө оруулалтын салбарт нэг хүн нөгөөдөө тодорхой хөрөнгийг тодорхой хугацаанд тохиролцсон үнээр худалдан авах буюу худалдах эрх олгох хэлбэрийг хэлнэ.

Опцион бол үнийг мэдээлэх болон арилжааг тохиромжтой болгох үүднээс стандартад оруулсан гэрээ юм. Үнэт цаасны нэг опцион гэрээнд 100 ширхэг энгийн нэгж хувьцаа агуулагдаж байж стандарт опцион болно. Ганцхан call опционы гэрээнд 100 ширхэг нэгж хувьцаа худалдаж авах нөхцөл тусгаж өгсөн гэсэн үг. Үүнтэй адилхан нэг put опционы гэрээнд 100 ширхэг нэгж хувьцааг зарах нөхцөл тусгагдана. Түгээмэл үнэт цаасны опцион гэрээ нь 6 нөхцөлийг тусгасан байдаг.

Үнэт цаасны тодорхойлолт.

Хувьцааны опцион гэрээнд тухайн үнэт цаастай холбоотой мэдээллийг тодорхой зааж өгсөн байна.

Зорилтот үнэ. Тухайн үнэт цаасны хувьд опцион гэрээ хэрэгжих боломжтой үнийг гэрээнд зааж өгсөн байдаг ба уг унийг зорилтот үнэ гэнэ. Энэ нь опцион хэрэгжих үед опцион эзэмшигчийн тухайн үнэт цаасанд төлөх буюу зарах үнэ юм.

Опцион гэрээний хэмжээ. Гэрээнд тоо хэмжээг тодорхой тусгасан байдаг. Стандарт үнэт цаасны нэг опцион гэрээнд 100 энгийн нэгж хувьцаа ногдоно гэж тусгасан байдаг.

Опцион гэрээний дуусах хугацаа: Опцион гэрээний дуусах хугацааг тодорхой зааж өгсөн байна. Хэрэв дуусах хугацаа нь өнгөрөөд опционыг шийдвэрлээгүй тохиолдолд үнэгүй болно.

Опционы загвар. Опционыг шийдвэрлэх Америк болон Европ загвар байдаг. Америк опционыг дуусах хугацаанаас өмнө хэрэгжүүлж болно. Харин Европ загварын опционыг хугацаа дуусахын сүүлийн өдөр хэрэгжүүлнэ. Салангид үнэт цаасны опцион нь ихэвчлэн Америк загварынх байдаг ба үнэт цаасны индекс опцион нь Европ загварынх байдаг.

Опционыг хүргэх ба шийдвэрлэх.

Үнэт цаасны опционыг шийдвэрлэх тохиолдолд хэрэгжүүлэх журмыг урьдчи- лан тохирно. Үнэт цаасны опционы нөхцөлд тогтсон хэрэгжүүлэх зарчмын дагуу опцион эзэмшигч гэрээгээ шийдвэрлэхээ мэдэгдсэнээс хойш хэдэн хоногийн дараа үнэт цаасны Нэгж хувьцаанууд хүргэгдэх болно.

Үнэт цаасны опцион нь түгээмэл үнэт цаастай адил хөрөнгийн зах зээл дээр худалдаалагддаг. Энэхүү гэрээний онцлог нь эзэмшигч буюу худалдан авах талд эрх олгодог бол худалдсан талд үүрэг ногдуулдаг.

0.00%
Стандарт опцион
Standard option
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.