хөрөнгө оруулалт, бизнес

Хөрөнгө оруулалтын зорилт, эрсдэл, өгөөжийг өөрчлөх, актив, пассивын бүтцээ өөрчлөхийн тулд ямар нэг актив, өр, төлбөр, мөнгөн хөрөнгийн урсгал зэргийг урьдчилж тохиролцсон хүү болон үнээр тодорхой хугацааны эцэст буцаж солигдох нөхцөлтэйгөөр өнөөдөр солилцох санхүүгийн хэлцэл юм. Своп хэлцэл гэдэг нь хүү, хураамжтай, нэг төрлийн зээл юм. Зах зээл дээрээс өндөр хүүтэй мөнгө босгохын оронд гэрээ, хэлцлээр нөхцөлөө тохироод, харьцангуй бага хүүтэй хөрөнгө татахыг своп хэлцэл гэж нэрлэдэг.

Свопыг валютын; зээлийн хүүгийн; хувьцааны; үнэт металлын; үндсэн түвшний; инфляцын; барааны болон дэд эрсдэлийн гэж ангилна. Гэрээний нөхцөл сайжруулах, ашиг олох эрсдэл бууруулах боломж олгоно. Своп нь:

  1. анхны солилцоо (арилжаа I);
  2. буцах солилцоо буюу свопыг хаах (арилжаа II) гэсэн хоёр хэсгээс бүрддэг.

Своп хэлцэл гэж тухайн өдрийн ханшаар валют худалдан авч (худалдаж), ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах (худалдан авах) арилжааны хоёр хэлцлийг хэлнэ. Жишээ нь, өнөөдөр 1 сая америк долларыг худалдаад 1 сарын дараа эргүүлэн худалдан авах хэлцэл байгуулж болно.

0.00%
хөрөнгө оруулалт
бизнес
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.