эдийн засаг, мэдлэг

Дэлхий нийтийг хамарсан банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) гэсэн үгний товчлол юм. Дэлхий даяар санхүүгийн байгууллага хооронд төлбөр болон санхүүгийн мэдээ солилцоог гүйцэтгэдэг сүлжээг ажиллуулдаг банкнуудын үүсгэн байгуулсан, хамтын хувь эзэмшлийн байгууллага юм. СВИФТ төлбөрийн мэдээ нь хөрөнгийн шилжүүлгийн даалгавар болдог бөгөөд хөрөнгө (төлбөр тооцоо)-ийн солилцоо нь төлбөрийн системүүд, эсхүл харилцагч банкны харилцаа холбоогоор дамжуулагдан хийгддэг.

Олон улсын ихэнх шилжүүлэг СВИФТ-ээр хийгддэг. 1973 онд долоон олон улсын банк хамтран санхүүгийн мессежийг хялбар илгээх глобал сүлжээг үүсгэх зорилгоор хамтын ажиллагааны нийгэмлэгийг байгуулсан. Энэхүү мессежийг банкнууд санхүүгийн байгууллагуудын хоорондох мөнгө гүйлгээг хийхэд солилцооны өгөгдөл болгож ашигладаг. СВИФТ -ийн төв байр нь Бельгийн Брюссель хотод байдаг.

Мөн түүнчлэн СВИФТ нь НҮБ-аас зөвшөөрөгдсөн санхүүгийн стандартыг сайжруулах болон бий болгох олон улсын стандартын байгууллага юм. Санхүүгийн байгууллага бүрд ISO 9362 код оноосон байдаг бөгөөд энэхүү кодыг Bank Identifier Code (BIC) буюу SWIFT код гэдэг. Энэхүү код нь ердийн 8 тэмдэгтийн урттай байдаг. Жишээлбэл, Deutsche Bank нь олон улсын банк бөгөөд түүний төв байр нь Германы Франкфурт хотод байдаг. Deutsche Bank- ны SWIFT код нь DEUTDEFF юм. Үүнд DEUT нь Deutsche Bank-ыг; DE нь Герман улсыг; FF нь Frankfurt хотыг тус тус илэрхийлнэ.

0.00%
эдийн засаг
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.