Тариф, Tariff

Тариф гэдэг нь импортоор оруулж ирэх бараанд төрөөс ногдуулах татварын төрөл юм. Тариф гэдэг ойлголтыг цалин хөлс олгох үйл ажиллагаанд бас хэрэглэдэг. Тариф нь татварын нэгэн адил тухайн барааны нийлүүлэлтийн хэмжээг бууруулна. Өөрөөр хэлбэл, тарифын улмаас гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн нөгөө орны дотоод зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ багасна. Үүнээс шалтгаалж зах зээлийн тэнцвэрт байдал өөрчлөгдөнө. Тариф нь хэрэглэгчид зохих хэмжээний хохирол учруулаад зогсохгүй бас гадаадын уйлд- вэрлэгч, нийлүүлэгчийн орлогыг шууд бууруулах нөлөөтэй. Гаалийн тарифын терол тус бүрдээ өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, импортын гаалийн тариф нь дараах үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд:

  • Төрөл бүрийн барааг оруулахад ялгаатай хувь хэмжээг ногдуулах замаар импортын барааны оновчтой бүтцийг бүрдүүлэх;
  • Гадаадын өрсөлдөөнөөс ихээхэн хохирол амсаж болохуйц дотоодын үйлдвэрлэлийн зарим салбарыг хамгаалах;
  • Гадаад зах зээлд дотоодын барааг нэвтрүүлэх явдлыг нэмэгдүүлэх гэрээ хэлэлцээр  хийх, чөлөөт худалдааны бүс болон гаалийн холбоо байгуулах зэрэгт боломж олгох;
  • Экспорт,импортын зохистой харьцаа тогтоох, улсын валютын орлого, зарлагын зохистой харьцаа болон худалдааны эерэг балансыг (тэнцлийг) бүрдүүлэхэд нөлөөлөх;
  • Экспортыг дэмжих үүднээс гаалийн тарифыг экспортын барааг үйлдвэрлэхэд ашиглах. Энэ нь экспортын барааг үйлдвэрлэх машин, тоног төхөөрөмжийг импортоор оруулахад татваргүй эсвэл маш бага гаалийн тарифтай байна гэсэн үг юм.

Гаалийн тарифыг түр хугацаагаар тогтоож болох бөгөөд түр хугацаагаар тогтоосон тарифыг мөрдөх хугацаа нь гол төлөв жилд 6 сараас хэтрэхгүй байдаг.

 
20.65%
Тариф
Tariff
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.