Татварын гол ачааллыг хэн үүрч байгааг судлан зохицуулалт хийхийг татварын дарамтыг хуваарилах гэнэ. Францын физиократууд газрын татварын хүндийг газар өмчлөгч биш харин түүнийг түрээслэгч үүрч байгааг тогтоож, татвар оноолтыг оновчтой болгох санал тавьж байжээ. Үүнийг харгалзан АНУ-д нийгмийн хамгааллын татварын талыг ажил олгогч, нөгөө талыг ажиллагч өөрөө төлөх тогтолцоог бүрдүүлсэн. Гэвч ажил олгогч нь ажиллагчид бага цалин өгөх замаар өөрийн төлөх ёстой татварыг нөхөж байна гэж зарим эдийн засагч шүүмжилдэг. Үүнээс үзэхэд татварын дарамтыг хуваарилах буюу татвар оноолтыг оновчтой болгох асуудал нарийн төвөгтэй юм.
текст!