Үнэт цаас, Treasury bills

АНУ- ын сангийн яамнаас гаргадаг нэг жил хүртэлх янз бүрийн хугацаатай, эрсдэлгүй үнэт цаас. Үнэт цаасны гол үзүүлэлт нь үнэ бөгөөд зах зээлийн ба нэрлэсэн үнэ гэж ангилна. Нэрлэсэн үнэ нь эмитентаар (зуучлагчид, хөрөнгө оруулагчид, бусад байгууллага) тодорхойлогдох ба орлогын хэмжээг харуулдаг. Зах зээлийн үнэ нь зах зээлийн арилжааны явцад бүрэлддэг. Арилжааны явцад ямар нэг цаг хугацаанд худалдан авах хамгийн өндөр үнэ, худалд- сан өндөр үнэ болон сүүлчийн худалдсан үнийг тогтоодог. Эдгээр үнийн үндсэн дээр төрөл бүрийн дундаж үнийг тооцно. Тухайлбал, худалдсан ба худалдан авсан дундаж үнэ, өдрийн арилжааны дундаж үнэ зэрэг үзүүлэлтийг тооцож болно. Монгол Улсын Сангийн Яам Засгийн газрын үнэт цаасны арилжааны мэдэгдлийг Монгол банкаар дамжуулан зарлаж, уг үнэт цаасыг худалдан авах сонирхолтой иргэн, хуулийн этгээд Монгол банканд арилжааны санал хүргүүлнэ. Засгийн газрын үнэт цаасны арилжааны үр дүнг Монгол банк, Сангийн Яам мэдээлдэг. Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв Засгийн газрын үнэт цаасны эзэмшигчийн бүртгэлийг хөтөлнө.

0.00%
Үнэт цаас
Treasury bills
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.