Төгс бус өрсөлдөөнт зах зээл
зах зээл, төгс монопол, олигопол

Тодорхой нэг үйлдвэрлэгч юм уу худалдан авагч зах зээлийн үнэд нөлөөлж чадахуйц тийм зах зээлийг төгс бус өрсөлдөөнт зах зээл гэнэ. Төгс бус өрсөлдөөнт зах зээлд нэг юм уу бүлэг аж ахуйн нэгжүүд тухайн зах зээлийн дийлэнх хэсгийг эзэмшиж, үнийн түвшинд хүчтэй нөлөөлж чадна.

Төгс бус өрсөлдөөнт зах зээлийг дотор нь төгс монопол, монопол өрсөлдөөн, олигопол гэж 3 бүлэгт хувааж авч үзнэ.

Төгс монополын үед тухайн зах зээлд нэг буюу ижил төрлийн бүтээгдэхүүнийг нэг л аж ахуйн нэгж үйлдвэрлэж нийлүүлнэ. Бүхэл бүтэн нэг салбарт нэг л үйлдвэрлэгч ноёрхлоо тогтоосон байдаг тул өөр аж ахуйн нэгжүүд уг салбарт нэвтрэн орох бололцоогүй байна. Өөрөөр хэлбэл, өөр өрсөлдөгчгүй цорын ганц нийлүүлэгчийн шинжтэй аж ахуйн нэгжийг төгс монопол буюу дангаар ноёрхогч гэнэ. Зарим компани буюу үйлдвэрлэгч өөрсдийн бүтээгдэхүүний үнэд Хяналт тавих боломжтой үйлдвэрлэлийн тийм салбарт төгс бус өрсөлдөөн байдаг.

Тэгэхдээ төгс бус өрсөлдөөний нөхцөлд компаниуд (үйлдвэрлэгч) үнэд бүрэн хяналт тогтоох боломжгүй, харин тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Энэ нөлөө их, бага байх нь үйлдвэрлэлийн тухайн салбар болон бараа, үйлчилгээний төрлөөс хамаарна.

Компаниуд адил төстэй, бие биеэ орлож болохуйц бараа үйлдвэрлэж, хэрэглэгч нар тэдгээрийг нэг их ялгаж үздэггүй нөхцөлд тухайн үйлдвэрлэгчийн барааны эрэлт үнийн мэдрэмж багатай. Зарим хэрэглэгч аль нэг үйлдвэрлэгчийн бараанд дасаж илүү үздэг бол уг барааны үнийн өсөлтөд бага ач холбогдол өгдөг.

Иймд үйлдвэрлэгч бүр зах зээлийн эрэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой тул төгс өрсөлдөөний нөхцөлд компаниуд бараагаа тухайн зах зээлийн үнээр л борлуулдаг.

Харин төгс бус өрсөлдөөний үед компаниуд барааны чанар, загварыг өөрчлөх, сайжруулах, реклам, зар сурталчилгааг хүчтэй болгох зэргээр үнэд нөлөөлж, эрэлтийн муруйг шилжүүлэх оролдлого хийх боломжтой.

Хэрэв төгс өрсөлдөөний үед эрэлт үнийн төгс мэдрэмжтэй байдаг бол төгс бус өрсөлдөөний үед эрэлт нь үнийн хязгаарлагдмал мэдрэмжтэй байна. Төгс бус өрсөлдөөнийг бас монопол өрсөлдөөн (monopolistic competition) гэж нэрлэдэг. Монопол өрсөлдөөний тухай онолыг английн эдийн засагч Ж.В.Робинсон (Robinson Joan Violet), Америкийн профессор Э.Х. Чемберлин (Chamberlin, Edward Hastings) нар боловсруулсан байна.

0.00%
зах зээл
төгс монопол
олигопол
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.