Antitrust policy,

Трестийн эсрэг бодлого (Antitrust policy): Монопол, олигополыг хязгаарлах, шударга бус өрсөлдөөнийг хориглох, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зорилгоор төрөөс тодорхой бодлого явуулж иржээ. Тухайлбал, АНУ-д 1890 онд Шерманы хууль гэдгийг гаргажээ. Уг хууль нь худалдааг монополчлох, худалдааг хязгаарлахад чиглэсэн аливаа үйлдэл, нэгдэл, хуйвалдааныг хууль бус гэж үзжээ. Үүнийг бас трестийн эсрэг бодлого гэдэг. Гол төлөв нэг салбарын хэд хэдэн фирм нэгдэж, үйлдвэрлэл, үнэ, бусад нөхцөлөө тодорхойлохыг трест гэдэг.

1914 онд АНУ-д Шерманы хуу- лийг тодотгох, хүчтэй болгох зорилгоор Клейтоны хууль гэдгийг баталжээ. Уг хуулиар хэрэглэгчийг аль нэг нийлүү- лэгчийн бараа, үйлчилгээг худалдан авахыг шахах, ялгавартай үнэ тогтоох, нэг салбарт нэг хүн нэгээс илүү олон фирмийн захирлаар зэрэг ажиллах, өрсөл- дөгчийнхөө энгийн хувьцааг худалдан авах замаар нэгтгэх зэрэг үйлдлийг хориг- ложээ. АНУ-д мөн 1914 онд Холбооны Худалдааны Комисс байгуулж, шударга бус өрсөлдөөний арга хэрэглэх, өрсөлдөөнөөс зайлсхийж нэгдэх үйл явцыг хориглон хянах үүрэг хүлээлгэжээ. 1938 онд уг комисс худал зар сурталчилгааг хориглох эрх эдлэх болжээ. Тус комисс холбогдох асуудлаар мөрдөн шалгах, авч хэлэлцэх, үйл ажиллагааг нь зогсоох эрхтэй болжээ.

Трестийн эсрэг бодлогын гол асуудлууд (Basic issues of antitrust policy): Трестийн эсрэг бодлого нь дараах үндсэн асуудлыг хамардаг. Нэгд, үнэ тогтоох, гарцыг хязгаарлах, зах зээлээ хуваах талаар үйлдвэрлэгчид хоорондоо гэрээ, хэлцэл хийхийг хууль бус үйлдэл гэж үздэг. Энэ нь бүтээгдэхүүний хэмжээг багасгаж, үнийг өсгөх муу үр дагавартай. Үүнээс гадна дараах үйлдлүүдийг бас хууль бус гэж үзнэ. Үүнд:

  • Үйлдвэрлэгч бараагаа жижиглэн худалдаачид заруулахаар өгөхдөө үнийн жагсаалт өгч, түүнээс доогуур үнээр зарахыг зөвшөөрөхгүй байх;
  • Үйлдвэрлэгч бараагаа ахиуц зардал ба дундаж зардлаас доогуур үнээр зарж өрсөлдөгчөө шахах;
  • Тухайн үйлдвэрлэгчийн аль нэг бүтээгдэхүүнийг худалдаж авахын тулд өөр нэг бүтээгдэхүүнийг заавал авах болзол тавих;
  • Нэг ижил барааг янз бүрийн хэрэг- лэгчид харилцан адилгүй үнээр худалдах зэрэг болно.

Хоёрт, трестийн эсрэг бодлогын өөр нэг чухал чиглэл бол үйлдвэрлэгчийн бүтцийн тухай асуудал юм. Чөлөөт өрсөлдөөнийг дэмжихийн тулд төрөөс том монополуудын бүтцийг задалж, олон жижиг компани болгох бодлого явуулж иржээ. Гуравт, трестийн эсрэг бодлогын Нэг чухал чиглэл нь үйлдвэрлэгчид хоорондоо нэгдэж томрох асуудлыг хянах явдал юм.

0.00%
Antitrust policy
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.