Технологи, Technology

Ерөнхий утгаар үйлдвэрлэлийн аливаа орцыг гарц буюу бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргаж буй үйл явцыг технологи гэнэ. Өөрөөр хэлбэл, оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад чиглэгд- сэн хүн, техник, мэдээлэл, ЗОХИОН байгуулалтын харилцан уялдаатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг технологи гэнэ. Технологийг дараах төрөлд хуваадаг.

 Үүнд:

  • Бүтээгдэхүүний технологи (product technology);
  • Үйл ажиллагааны технологи (process technology) байна.

Бүтээгдэхүүний технологи нь тухайн бүтээгдэхүүний загварын бүрдэл хэс- гүүд, тэдгээрийг үйлдвэрлэх хэсэгчилсэн болон бүрэн ноу-хауг багтаасан шинэчлэл хийх шилжилт мөн. Одоо байгаа болон шинэ бүтээгдэхүүн, түүний эд ангийн үйлдвэрлэлтэй холбоотой технологийн шилжилтийг үйл ажиллагааны технологи гэнэ. Технологи нь биет бус техник болон программ хангамжийн хэлбэртэй ч байж болно. Орчин үед мэдээлэл харилцааны дэвшилдтулгуурласан удирдлагынухаалаг технологийг өргөн хэрэглэх болсон байна. Бүтээгдэхүүний болон үйл ажиллагааны технологи нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулж бутээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. Үйлдвэрлэлийн зардлыг хямдруулах боломжийг олгох шинэ тех- нологи нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй тэнцэхүйц үйл юм. явц Шинэ технологи нэвтрүүлэх нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгоно.

0.00%
Технологи
Technology
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.