Бизнес, Theory game

Нэг зах зээл дээр хоёр болон түүнээс олон фирмүүд дор дороо бизнесийн стратегийн шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж эхэлснээр бие биеийнхээ ашиг орлогод нөлөөлдөг бөгөөд энэхүү харилцан нөлөөллийг судалж тооцох аргыг тоглоомын онол гэнэ. Тоглоомын онолыг хөгжүүлсэн эрдэмтэн бол Унгарын математикч Жон вон Неуман (1903-1957) юм. Тоглоомын онолын үндсэн үзэл баримтлалыг тухайн зах зээл дээр ноёрхогч 2 компанийн хоорондох үнийн дайнаар харуулжээ. Энэ хоёр компанийн зардал ба эрэлтийн бүтэц адил гэж үзье. Ийм нөхцөлд Х, Ү компанийн үнийн дайныг үр дүнгийн хүснэгтээр үзүүлнэ.

Х. У компанийн бараагаа хэвийн үнээр худалдах, эсвэл үнээ бууруулж, худалдах гэсэн хоёр янзын стратеги баримтлах бололцоотой. Хоёр компанийн хоёр янзын стратегийн дүнд дөрвөн төрлийн YP дун гарахаар байна. Хүснэгтийн А хэсэгт хоёр компани хоёулаа хэвийн үнэ хэрэглэсэн тул аль аль нь 10 мянган төгрөгийн ашиг олжээ. Д хэсэгт хоёр компани хоёул үнээ бууруулсан учир аль аль нь 50 мянган төгрөгийн алдагдал хүлээжээ. Харин В хэсэгт Х компанийн хэвийн үнээр худалдаж, Y компани үнээ бууруулсан бөгөөд Х компани 10 мянган төгрөгийн, у компани 100 мянган төгрөгийн алдагдалд орсон байна. Үүнээс үзэхэд, А хэсэгт хоёр компани давамгай- лах тэнцвэрт хүрчээ. Мөн хоёр компани хэвийн үнээр худалдсан нь зөв шийдвэр байсан бөгөөд аль аль нь давамгайлах стратеги баримталсан байна.

0.00%
Бизнес
Theory game
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.