Төсөв, Budget

Ирээдүйн хугацаанд, гол телев нэг жилд Засгийн газрын олох орлого, гаргах зарлагын хэмжээг тооцож төлөвлөсөн бөгөөд парламентаар батлагдсан санхүүгийн үндсэн төлөвлөгөөг улсын төсөв гэнэ. Улсын төсөв нь орлого, зарлага гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.

Улсын төсвийн орлого нь урсгал орлого, хөрөнгийн орлого, тусламжийн орлогоос бүрдэнэ. Урсгал орлогын гол эх үүсвэр нь татвар юм. Татварын бус орлогод төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн төрийн өмчид ногдох Хувьцааны ногдол ашиг, түрээсийн болон хүү, торгуулийн орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого зэрэг багтана. Төсвийн зарлага нь урсгал зардал, хөрөнгийн зардал, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Урсгал зардлыг бараа, үйлчилгээний зардал, зээлийн үйлчилгээний төлбөр, татаас ба урсгал шилжүүлэг гэсэн хэсгүүдэд ангилна. Түүний нэг хэсэг нь Засгийн газраас одоогийн хэрэгцээнд зориулж янз бүрийн бараа, үйлчилгээ худалдан авах зарлага юм. Үүнийг урсгал зардал гэнэ. Засгийн газар бас тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор зэрэг төлбөрийг иргэдэд хийдэг бөгөөд үүнийг урсгал шилжүүлэг гэнэ. Нөгөө талаас Засгийн газар ирээдүйн хэрэглээнд зориулж хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд үүнийг хөрөнгийн зардал гэнэ. Улсын төсвийн орлого нь зарлагаасаа бага байвал уг зөрүүг улсын төсвийн алдагдал гэнэ.

20.65%
Төсөв
Budget
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.