зах зээл, төгс, өрсөлдөөн

Tөгс өрсөлдөөнт зах зээлийн үед үнийн механизмаар дамжуулан үйлдвэрлэлийн нөөцүүдийг үр ашигтай хуваарилах боломжтой. Гэхдээ энэ нь өөрөө аяндаа хэрэгжиж, эдийн засаг хамгийн үр ашигтай ажиллана гэсэн үг хараахан биш. Учир нь практикт төгс өрсөлдөөн туйлын утгаараа байх нь тун ховор байна. Төгс өрсөлдөөний үед үйлдвэрлэгч, хэрэглэгчийн аль аль нь бүтээгдэхүүн болон орцын үнэд (Р,г) нөлөөлж чадахгүй. Иймд үнэ тогтмол буюу аж ахуйн нэгжийн хяналтын гадуур байна гэж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, үнэ бол аж ахуйн нэгжийн хувьд тогтмол хэмжигдэхүүн байна. Ийнхүү төгс өрсөлдөөний үед үнэ тогтмол байхыг нөхцөлдүүлж буй 4 үндсэн хүчин зүйл байна.

  • Ижил төрлийн бүтээгдэхүүнийг Маш Олон тооны үйлдвэрлэгч үйлдвэрлэнэ. Нэгэнт үйлдвэрлэгчийн тоо хангалттай олон учир аль нэгэн үйлдвэрлэгч тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэд нөлөөлж чадахгүй.
  • Үйлдвэрлэлийн нөөцийг нийлүүлэгчийн тоо олон байна. Үйлдвэрлэлд шаардлагатай нөөцийг бие биеэс хамааралгүй олон тооны аж ахуйн нэгжүүдээс авах боломжтой тул үйлдвэрлэгч аль нэгэн аж ахуйн нэгжээс хараат биш байна.
  • Үнийн талаарх мэдээлэл чөлөөтэй байна. Нэгэнт олон тооны үйлдвэрлэгч, нийлүүлэгч нар өрсөлдөх тул үнийн талаарх мэдээлэл ил тод байна.
  • Зах зээлийн үнэ нь үйлдвэрлэгч, хэрэглэгчийн аль алиных нь хувьд бүтээгдэхүүний чанартай тохирсон байна.

Зах зээлд дээр дурдсан нөхцөлүүд бүрдсэн үед төгс өрсөлдөөн боломжтой болж, зах зээлийн "үл үзэгдэгч гар" үйлчилж, нөөц хамгийн үр ашигтайгаар хуваарилагдана. Үүнийг дараах зургаас үзнэ үү. Төгс өрсөлдөөний нөхцөлд зах зээл хамгийн бага орцоор, хамгийн үр ашигтай гарцыг бий болгоно. Гэвч монопол, хөндлөнгийн хүчин зүйлс, нийтийн бараа, үйлчилгээ гэсэн гурван хүчин зүйлс өрсөлдөөнийг төгс биш болгоход нөлөөлдөг.

20.65%
зах зээл
төгс
өрсөлдөөн
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.