зах зээл, бизнес
3ax зээлийг хэн удирддаг вэ гэсэн асуулт гарах нь тодорхой. Дэлхийн том компаниуд, парламент, засгийн газрууд зах зээлийг удирддаг уу гэвэл үгүй. Харин хэрэглэгч, технологи гэсэн хоёр хүчин зүйл зах зээлийг удирдахад чухал үүрэгтэй. Хэрэглэгч юу үйлдвэрлэхийг өөрсдийн эрэлт хэрэгцээгээр шаарддаг, гэхдээ юу үйлдвэрлэх нь бас технологийн хөгжлийн түвшнээс хамаарна. Бензин үнэтэй учир нарны зайгаар явдаг машин унахыг хүн хүсэж болно. Гэвч тийм машин олноор үйлдвэрлэх технологи хараахан бий болоогүй бол хэрэглэгчийн шаардлага бүтэхгүй. Гэхдээ зах зээл хэрэглэгчийн хүсэл хэрэгцээ ба технологийн боломж хоёрыг хооронд нь зохицуулах үүрэг гүйцэтгэнэ.
 
Английн сонгодог эдийн засагч Адам Смит 1776 онд бичсэн "Үндэстнүүдийн баялаг” гэдэг бүтээлдээ зах зээлийг "үл үзэгдэгч гар" зохицуулдаг болохыг нотолсон юм. Хувь хүн өөрийн капиталыг аль болох ашигтайгаар ашиглахыг оролдоно. Тэр зөвхөн өөрийн ашиг орлогыг бодно. Гэтэл түүнийг "үл үзэгдэх гар" хөтөлж нийтийн хүсэл сонирхлыг хангахад хүргэдэг тухай тэр бичжээ. Төр засгийн ямар ч оролцоогүй цэвэр, чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлд юуг, яаж, хэнд үйлдвэрлэх вэ гэдэг асуудлыг чухамхүү тэр "үл үзэгдэгч гар" л зохицуулахаас өөр хэн ч удирдахгүй. Энэ нь Laissez fair (Let it go) есоnоmу буюу монголоор "байгаагаараа байг...” гэсэн зарчмаар ажилладаг эдийн засгийн систем мөн.
 
Тодорхой төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг аж ахуйн нэгжүүд, эрэлтийг өрх гэрүүд, зах зээлийн тэнцвэр хангах асуудлыг зах зээлийн "үл үзэгдэх гар" болон төр шийдвэрлэнэ. Гэхдээ хязгаарлагдмал нөөц болон хязгааргүй хэрэгцээний түгээмэл шинж нь зах зээлийн өрсөлдөөнийг аяндаа бий болгодог бөгөөд үүнийг төрийн зохицуулалтаар устгах боломжгүй юм. Үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанаас бүтээгдэхүүний нийлүүлэлт, хэрэглэгчийн хүсэл сонирхлоос эрэлт, энэ хоёрын харилцан үйлчлэлээс зах зээлийн үнэ шалтгаалж байнга өөрчлөгдөж байдаг зүй тогтолтой. Энэ талаар алдарт эдийн засагч Адам Смит "Амьдралын нөхцөлөө сайжруулах гэсэн хүсэл эрмэлзэл маань өлгийтэй цуг бидэнд ирж, үхэх хүртэл үргэлж хамтдаа байдаг" гэж хувийн ашиг сонирхлын онцлог зүй тогтлыг томьёолон бичжээ.
 
Өөрийн хөрөнгө, мөнгөө ариг гамтай, үр ашигтай зарцуулдаг шиг бусдын хөрөнгийг хэмнэлттэй хэрэглэдэг хүн байдаггүй билээ. Ийнхүү, хүний хувийн сонирхол нь зах зээлийн "үл үзэгдэх гар"- аар дамжин хэрэгцээгээ хангах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, зардлаа хэмнэх гэсэн тэдний хүсэл эрмэлзлийг цаг ямагт жолоодон зохицуулж байдаг гэж үздэг.
34.24%
зах зээл
бизнес
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.