Үндэсний хуримтлалын хувь хэмжээ
Хуримтлал, Санхүү

Хувийн ба улсын нийт хуримтлалын хэмжээг дотоодын цэвэр бүтээгдэхүүнд харьцуулсан харьцааг үндэсний хуримтлалын хувь хэмжээ гэнэ. Нийт хуримтлал нь хувийн, улсын, бизнесийн хуримтлалаас бүрдэнэ. Үндэсний хуримтлалын хэмжээ их байвал тухайн улс дахь капиталын хэмжээ хурдан нэмэгдэж, нийт бүтээгдэхүүн үлэмж өсдөг. Харин үндэсний хуримтлалын хувь хэмжээ бага байх юм бол үйлдвэр, тоног төхөөрөмжүүд хуучирч, дэд бүтэц муудаж, ДНБ-ний өсөлт удааширдаг. Үүнээс үзэхэд хуримтлал, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийн хооронд нягт холбоо хамаарал байх бөгөөд энэ нь юуны өмнө үндэсний хуримтлалын хувь хэмжээнээс хамаарна.

Дэлхийн өндөр хөгжилтэй зарим улс орнуудын үндэсний нийт хуримтлалын хэмжээ ба айл өрхүүдийн хувийн хуримтлалын хэмжээг харьцуулан үзэхэд, улс орнуудын үндэсний хуримтлалын хувь хэмжээ ерөнхийдөө буурах хандлагатай байгаагийн зэрэгцээ ялангуяа айл өрхийн хувийн хуримтлалын хэмжээ үлэмж багассан байна. Энэ нь дараах учир шалтгаантай.

Нэгд, улсын төсвийн алдагдал нэмэгдэж, үүний улмаас Засгийн газрын өрийн хэмжээ өссөн. Энэ нь үндэсний хуримтлалын хувь хэмжээг бууруулж байна.

Хоёрт, үндэсний хуримтлалын бууралтын нэг шалтгаан бизнесийн хуримтлал багассантай холбоотой. Энэ нь нийт эдийн засаг дахь компанийн ашгийн хувь хэмжээ олигтой өсөхгүй байгаагаар тайлбарлагдана.

Гуравт, ДНБ дэх айл өрхийн хувийн хуримтлал (household or personal saving) үлэмж буурсан. Засгийн газраас нийгмийн Хамгааллын зардлыг нэмэгдүүлсний улмаас хүмүүс тэтгэврийн хуримтлал хийх шаардлага багассан.

Бас капиталын зах зээл хөгжиж, хүмүүс зээл авах боломж нэмэгдсэн. Үндэсний хуримтлалыг нэмэгдүүлэх хоёр үндсэн чиглэл бий. Үүнд, орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн хандлага (income- oriented approach) ба үнэд чиглэсэн хандлага (price-oriented approach) гэсэн хоёр арга байдаг. Засгийн газрын өрийг хязгаарлах, хувийн хэрэглээг багасгах, үүний хамт хөрөнгө оруулалтыг нэмэгдүү- лэх, урамшуулах бодлого явуулах, үүний тулд зээлийн хүүгийн хувийг бууруулах хэрэгтэй гэж орлого нэмэгдүүлэхэд чиглэсэн хандлагыг баримтлагч үздэг.

Капиталын орлогод ногдуулах татварыг багасгах замаар хөрөнгө оруу- лалтын өгөөжийг өсгөх, мөн хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлэх, элэгдэл хорогдлын шимтгэлийг нэмэгдүүлэх замаар хуримтлалыг өсгөх арга замыг үнэд чиглэсэн бодлогыг (хандлагыг) таашаагчийн зүгээс санал болгодог.

0.00%
Хуримтлал
Санхүү
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.