Үндэсний хэрэглээний зан төлөв
Хэрэглээ, мэдлэг,

Нийт эдийн засгийн хөгжлийг судлахад айл өрх, хувь хүмүүсийн хэрэглээний түвшин, түүний өөрчлөлтөөс гадна нийт үндэсний хэрэглээний чиг хандлагыг тодорхойлох нь чухал юм. Үндэсний хэрэглээнд дараах хүчин зүйлс нөлөөлнө.

Нэгд, зарцуулж болох орлогын одоогийн түвшин (current disposable income) үндэсний хэрэглээг тодорхойлоход голлох нөлөөг үзүүлдэг.

Хоёрт, эдийн засагчийн судалгаанаас үзэхэд хүмүүсийн хэрэглээний зарлага нь ЗӨВХӨН зарцуулж болох орлогын одоогийн түвшнээс төдийгүй бас урт хугацаан дахь орлогын хуримтлалаас хамаардаг байна. Үүнийг тодорхойлохын тулд Нобелийн Дурсгалын шагналт эдийн засагч М.Фридман, Ф.Модиглиани нар байнгын орлогын онол (permanent income theory) ба амьдралын мөчлөгийн таамналыг боловсруулжээ. Байнгын орлого нь цаг агаарын өөрчлөлт, гэнэтийн ашиг ба алдагдал, эдийн засгийн хямрал зэрэг түр зуурын нөлөөлөл байхгүй нөхцөл дэх айл өрхийн орлогын түвшин юм. Хэрэглээ нь юуны өмнө байнгын орлогоос хамаарна гэж дээрх онолч үздэг. Хэрэв тухайн хүн өндөр цалинтай албанд томилогдож, байнгын өндөр орлоготой болсон бол Тэрээр орлогынхоо үлэмж хэрэглэх болно. Харин тухайн хүн нэг удаа хэсгийг томоохон шагнал авч өндөр орлоготой болсон бол орлогынхоо үлэмж хэсгийг хуримтлуулах сонирхолтой байна. Учир нь уг орлого байнгынх биш. Амьдралын мөчлөгийн таамналыг дэвшүүлэгчид хүмүүс амьдралынхаа турш хэрэглээгээ харьцангуй адил жигд байлгахын тулд хуримтлал хийдэг гэж үздэг. Ялангуяа тэтгэвэрт гарсан хойноо хэрэглэхийн тулд хүмүүс ажиллаж байгаа үедээ зохих хуримтлалтай болохыг зорьдог. Харин тэтгэвэр өндөр, нийгмийн хамгаалалт сайн байх нөхцөлд дунд насны хүмүүсийн хуримтлах сонирхол багасдаг.

Гуравт, хэрэглээний хэмжээ нь хөрөнгө баялгаас бас хамаарна. Хөрөнгө баялаг хуримтлуулсан хүн хөдөлмөрийн орлогоосоо гадна хөрөнгө баялгаасаа хэрэглэж болно. Хөрөнгө баялаг их байх тусам хэрэглээ өсөж байвал түүнийг хөрөнгийн баялгийн үр нөлөө (wealth effect) гэнэ. Гэхдээ хөрөнгө баялаг нь жилээс жилд хурдан нэмэгддэггүй учир хэрэглээг огцом өсгөдөггүй.

0.00%
Хэрэглээ
мэдлэг
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.