даатгал, амь нас, тээврийн хэрэгсэл

Даатгал — сан бүрдүүлж, хохирол учирсан тохиолдолд түүгээр гэрээний үндсэн дээр уг хохирлыг төлөхтэй холбоотой олох чиглэлийн харилцааг багтаасан тогтолцоо.

Тодорхой орон зай, цаг хугацаанд тухайн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн гамшиг, урьдчилан төсөөлөх боломжгүй гэнэтийн аваар ослын улмаас иргэд, аж ахуйн нэгж, улс оронд учирсан хохирлыг нөхөн төлөх болон тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мөнгөн хөрөнгийн санг бий болгох, зарцуулахтай холбогдсон эрх зүйн болон эдийн засгийн харилцааг даатгал гэнэ.

Энэ харилцааны нөхцөл төлбөрийн хэмжээг гэрээнд тодорхой зааж даатгуулагчид олгосон баримт бичгийг даатгалын гэрчилгээ, даатгасны хариуд даатгуулагчийн зүгээс төлж буй тодорхой хэмжээний мөнгийг даатгалын төлбөр буюу хураамж юм.

Даатгалын дотор нь заавал даатгуулах, сайн дураар даатгуулах  гэсэн хоёр хэлбэрт хуваана. Бүх төрлийн хариуцлагын даатгал ба хуулиар тогтоосон зарим даатгал нь заавал даатгуулах хэлбэрт орно. Заавал даатгуулах даатгалыг санаачлагч, зохион байгуулагч нь төр байдаг бөгөөд даатгалын төрөл, хариуцлагын хүрээ, даатгуулагч, даатгагчийн харилцан хүлээх үүрэг хариуцлага болон заавал  даатгуулах даатгалын үйл ажиллагаанаас үүдэн гарах бусад бүх харилцааг хуулиар зохицуулдаг.

Сайн дурын даатгалын гэрээг заавал бичгээр хийх бөгөөд түүнийг батлах үндэслэл нь даатгалын баталгаа буюу даатгалын гэрчилгээ мөн. Даатгалыг объект буюу даатгагч байгууллагын шинж чанараар нь улсын, хувийн, хувь нийлүүлсэн гэх зэргээр ангилна. Эд хөрөнгө, байшин барилга болон иргэдийн амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар зэрэг нь даатгалын зүйл болдог. Даатгал нь дотроо тэтгэврийн, эрүүл мэндийн, ажилгүйдлийн, аваар ослын, амь насны гэх зэрэг олон төрөлд хуваагдана.

 

      

Банк, санхүүгийн байгууллагаас даатгалын бүтээгдэхүүн авахдаа нөхцөл, гэрээний зүй заалтыг нарийн шалгаж үзэхээс гадна “Санхүүгийн туслах”-ыг ашиглан өөрт тохирох нөхцөл бүхий хураамж багатай эсвэл нөхөн олговрын дүн өндөртэй бүтээгдэхүүнийг хялбараар сонгоорой.

 

 

0.00%
даатгал
амь нас
тээврийн хэрэгсэл
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.