зах зээл, даатгал, даатгалын компани

Даатгалын зах зээл — даатган хамгаалах эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй хохирлыг даатган нөхөх гэсэн онцгой үйл явдлаас үүссэн эрх зүй, эдийн засгийн харилцааны тогтолцоог хэлнэ. Өөрөөр хэлбэл, даатгагч, даатгуулагч даатгалын үйл ажиллагаа явуулахын тулд үнэ, тоо хэмжээ, цаг хугацаа, эрх үүргийг тодорхойлж үйл ажиллагаа явуулах эдийн засаг, эрх зүйн орчин юм. Даатгагч нь даатгалын сонирхлын талаарх бүх мэдээллийг, харин даатгуулагч нь  даатгалын гэрээний зүй заалтын дагуух бүх боломжийг мэдэх ёстой. Зах зээлийн үйл ажиллагаа нь даатгалын талаарх холбогдох хуулиар зохицуулагдана. Зах зээл нь даатгалын сан бүрдүүлж, өөрийн хөрөнгөтэй бие биеэсээ үл хамааран оршдог олон тооны даатгалын байгууллагуудыг үүсгэн бүрдүүлнэ. Даатгагчийн хооронд орших зах зээлийн эрүүл саруул өрсөлдөөн нь даатгалын тогтолцоог хөгжүүлэх гол хүчин зүйл байна.

Даатгалын компани:Даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн компани нь хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээд байна. Компани үүсгэн байгуулахад үүсгэн байгуулагч өөрийн хөрөнгийн хэмжээ, хэрхэн бүрдүүлэх, хувьцааны нэрлэсэн үнэ, хувьцааг ямар хөрөнгө оруулагчийн хүрээнд санал болгох, хувьцааны анхны худалдах үнэ, үйл ажиллагааны төрөл чиглэл зэргийг нарийвчлан тодорхойлон ажиллах шаардлагатай байдаг.

34.24%
зах зээл
даатгал
даатгалын компани
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.