хөрөнгийн зах зээл, Монгол улсын хөрөнгийн бирж

Хувьцаа, облигац зэрэг үнэт цаас болон бараа, валют зэргийг биржээр дамжуулж биш шууд арилждаг зах зээлийг биржийн гадуурх зах зээл гэнэ.

Жижиг, дунд зэргийн компаниуд болон биржид бүртгэгдэж чадаагүй зарим томоохон компанийн хувьцаа гол төлөв биржийн гадуурх үнэт цаасны зах зээл дээр арилжигддаг. Нийт үнэт цаасны арилжааны нэлээд хэсэг нь, зарим оронд гуравны хоёр нь уг зах дээр арилжигддаг байна. Тус зах дээрх арилжаанд оролцогч хэн нэгэн үүргээ биелүүлээгүй бол зохион байгуулагч хариуцлага хүлээдэггүй.Биржийн гадуурх зах дээр гэрээ хэлцэл хийхийн тулд арилжааны өмнө хөрөнгө төвлөрүүлэх шаардлагагүй, учир нь арилжаанд оролцогч төлбөр тооцоогоо шууд хийдэг. Тэгэхдээ гол төлөв дараа төлбөр хийх нөхцөлтэйгөөр арилжааг явуулдаг. Ийм хэлцлийг T+N1+N2 томьёоллоор хийнэ. Жишээ нь, Т+5+7 бол үнэт цаас, эсвэл барааг 5 хоногийн дараа нийлүүлнэ, төлбөрийг 7 хоногийн дараа хийнэ гэсэн үг. Биржийн гадуурх зах тодорхой газар байрладаггүй бөгөөд арилжаа гол төлөв цахим хэлбэрээр явагддаг. Уг зах нь биржийг бодвол хатуу зохицуулалтгүй учир арилжаанд оролцогчдын сонирхлыг татдаг.

 

0.00%
хөрөнгийн зах зээл
Монгол улсын хөрөнгийн бирж
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.