Хөрөнгө оруулалт, цуврал нийтлэл, банкс маркетплейс

Хөрөнгө оруулалтыг шууд ба багцын хөрөнгө оруулалт гэж ангилдаг. Шууд хөрөнгө оруулалтыг өөрийн үйлдвэрийг шинээр бий болгох эсвэл орон нутгийн компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авахад зориулна. Шууд хөрөнгө оруулалтыг тодорхойлохдоо 1-ээс дээш жилийн хугацаагаар аж ахуй нэгжийн удирдлагад нөлөөлөхүйц байдлаар нь удирдах эрхийн хязгаарлалтыг тодорхойлдог. Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж тодорхой цөөн тооны томоохон хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалтын сангуудад компанийнхаа тодорхой хувийг санал болгон эзний өмчөө нэмэгдүүлж, шаардлагатай санхүүжилтийг татан төвлөрүүлэх үйл ажиллагааг чухалчилдаг.

Хаалттай хүрээнд шууд хөрөнгө оруулалт татах нь зохицуулах байгууллагуудын зөвшөөрөл авахгүй тул цаг хугацаа бага зарцуулагддаг онцлогтой. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь хаалттай хүрээний санхүүжилтээр компанийн төслийн эхний үе шатыг хэрэгжүүлж, дараагийн үе шатанд IPO хийж, олон нийтээс татах санхүүжилтийг амжилттай гүйцэтгэхэд бэлтгэх зорилготой байдаг. Шууд хөрөнгө оруулалтын санхүүгийн бусад хөрөнгө оруулалтаас ялгагдах онцлог нь удирдлагын цар хүрээ юм.

Шууд хөрөнгө оруулагч нь ихэвчлэн үндэстэн дамнасан корпорац байдаг бөгөөд үндсэн гурван хэсгээс бүрддэг. Үүнд:

  • Хувьцаа эзэмших. Гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаж авна.
  • Ашгаас дахин хөрөнгө оруулах. Гадаадын хөрөнгө оруулагчид ногдох ашгийг хуваарилалгүйгээр, эсвэл гадаадын хөрөнгө оруулагч руу шилжүүлэлгүй, түүгээр эргүүлж хөрөнгө оруулна.
  • Компани доторх зээл эсвэл өөрийн шилжүүлэг. Шууд хөрөнгө оруулагч болон харьяа компанийн хооронд хийгдэх урт болон богино хугацааны зээлийг ашиглана.
0.00%
Хөрөнгө оруулалт
цуврал нийтлэл
банкс маркетплейс
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.