Фьючерс, урт, богино

Фьючерс гэрээ гэдэг нь тодорхой нэр төрлийн стандартчилагдсан бараа таваарыг ирээдүйд тодорхой үнээр худалдах буюу худалдан авах гэрээ юм. Тус гэрээ нь худалдан авагч болон худалдагчийн хооронд байгуулагдах бөгөөд худалдан авах гэрээг урт хугацааных, худалдах гэрээг богино хугацааных гэнэ.

Уг гэрээ нь фьючерийн бирж дээр худалдагддаг. Гэрээг худалдан авагч талыг урт (long), худалдагч талыг богино (short) гэж нэрлэдэг. Худалдагч тал ирээдүйд тухайн хөрөнгийн үнэ буурна гэж таамагладаг бол худалдан авагч тал хөрөнгийн үнийг ирээдүйд өснө гэж хүлээдэг.

Гэрээг хийхэд ямар нэгэн зардал гарахгүй. Худалдах, худалдан авах гэдэг нэр томьёо нь талуудын байр суурийг илэрхийлдэг. Энэ нь ихэвчлэн валют (мөнгөн тэмдэгт), үнэт цаас гэх мэт санхүүгийн хэрэгсэл, биет бус хөрөнгө, хөрөнгийн индекс, хүүгийн түвшин зэрэг санхүүгийн фьючерс байдаг.

Фьючерс гэрээнд ирээдүйд гэрээгээ гүйцэтгүүлэх биржээ тодорхой заадаг. Фьючерийн биржийн зорилго нь гэрээнд оролцогч аль аль талын төлбөрөө хоцроох эрсдэлийг хамгийн бага байлгах явдал юм. Тэгэхээр бирж нь хоёр тал касст барьцаа байршуулахыг шаарддаг. Фьючерийн үнэ ерөнхийдөө өдөр бүр өөрчлөгдөж байдаг, өдөр бүрийн фьючерийн үнэ болон хэлцэл хийхээс өмнөх үеийн үнийн зөрүү бас өдөр бүр тохируулагддаг. Бирж нэг талын барьцааны данснаас мөнгө авч нөгөө талын данс руу шилжүүлдэг, тэгэхээр талуудад өдөр бүр гарч болзошгүй ашиг эсвэл алдагдал тодорхой байна. Форвард гэрээнээс ялгаатай тал нь:

  • Албан ёсны зээлд арилжаа зах явагддаг;
  • Гэрээ нь стандартчилагдсан байна. Тухайлбал, нэг гэрээнд арилжаалагдах Валютын тоо хэмжээ, дуусгавар болох хугацаа, байрших газар нь стандартчилагдсан байна.
20.65%
Фьючерс
урт
богино
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.