Хөрөнгө оруулалт, хууль, банкс маркетплейс

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих үйл явц шилжилтийн үеийн эхэнд буюу 1990 онд Худалдаа, үйлдвэрийн Яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын газар байгуулснаар эхлэлээ тавьсан. Улмаар Улсын Их Хурлаар "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай" Монгол Улсын хуулийг анх 1991 онд хэлэлцэн баталж, 1993, 1998, 2002, 2008 онуудад нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталсан билээ. 1996 онд уг асуудлыг хариуцсан "Гадаадын хөрөнгө оруулалтын газар" нэртэй бие даасан байгууллага байгуулагдаж 1998 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг болж өөрчлөгдөв. Уг агентлагийн гол зорилго нь тус улсад гадаадаас оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэж байсан боловч 2004 онд татан буулгажээ. Сүүлийн жилүүдэд тус улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг Засгийн газрын тохируулагч агентлаг- Үндэсний хөгжлийн газар хариуцах болсон.

Монгол Улс 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хөрөнгө оруулагчийг гадаад, дотоодын гэж ялгахгүйгээр адил тэгш байх зарчмыг баримтлах "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийг батлан мөрдөх болов. Тус хуулийн өөрчлөлтөөр юуны өмнө хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагч бүрд нийтлэг эрх зүйн баталгаа олгох, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах, албадан хураахгүй байх, ялгаварлахгүй байх, дэмжих, татварын орчныг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын Үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээ, бүртгэлийг хөнгөвчлөх зохицуулалтыг онцгойлон тусгаж өгсөн.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт хийх хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар 29 улстай "Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр", 24 улстай "Худалдаа эдийн засгийн ерөнхий хэлэлцээр", 42 улстай "Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай" хоёр талт хэлэлцээрийг тус тус байгуулаад байна.

Эдгээр гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулж, конвенцод нэгдэн орсноор Монгол Улс олон улсын өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалахад чиглэсэн тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байгаа хэрэг юм. Тус улсын хөрөнгө оруулалтын бодлого нь байгалийн баялагт түшиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, олборлолтын бус бусад салбаруудад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах боломжийг тодорхойлох гэсэн хоёр тулгуур чиглэлтэй байна.

Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн (Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын Иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн)-ийг гадаадын хөрөнгө оруулагч гэнэ. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 100.0 мянган нь америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж үзэж байна.

0.00%
Хөрөнгө оруулалт
хууль
банкс маркетплейс
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.