хувьцаа, хөрөнгө оруулалт

Хувьцаанд хөрөнгө оруулах нь нэг талаас үлэмж ашигтай байж болох ч нөгөө талаас эрсдэл ихтэй юм. Хувьцааны зах зээлийн үнэ зарим үед их өсдөг. Энэ нь тухайн хувьцааг гаргасан компанийн үйл ажиллагаа, ашиг орлоготой холбоотой. Зарим үед хувьцааны үнэ навс унаж, хөрөнгө оруулагч их хэмжээгээр хохирох тохиолдол гардаг. Хувьцааны үнэ ч өсөхийг урьдчилан тооцож уг хувьцааг худалдан авч буй хөрөнгө оруулагчийг бух (bulls) гэнэ. Хувьцааны үнэ өсөж буйг бух зах зээл (bull market) гэнэ. Учир нь бух эврээрээ дээш нь сэждэг. Хувьцааны үнэ унахыг урьдчилан тооцож уг хувьцааг хурдхан худалдаж буй хөрөнгө оруулагчийг баавгай (bear) гэнэ.

Хувьцааны үнэ унаж буйг баавгай зах зээл (bear market) гэнэ. Учир нь баавгай өрсөлдөгчөө барьж доош нь нухдаг. Ашиг орлого нь бусад компани болон нийт эдийн засгийн дунджаас илүү өсөх хүлээлттэй компанийн хувьцааг өсөлттэй хувьцаа (growth stocks) гэнэ. Өндөр ногдол ашиг санал болгож буй хувьцааг орлоготой хувьцаа (income stocks) гэнэ. Эрсдэл багатай сайн чанарын хувьцааг найдвартай хувьцаа (blue chip stocks) гэнэ. Ийм хувьцаа нь гол төлөв нэр хүндтэй томоохон компаниудын хувьцаа юм.

0.00%
хувьцаа
хөрөнгө оруулалт
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.