хөшүүрэг, санхүүгийн зардал

Нийт хөшүүрэг нь санхүүгийн ба үйл ажиллагааны тогтмол зардлыг ашиглан компанийн борлуулалтын өөрчлөлтийн нэгж хувьцааны орлогод үзүүлэх нөлөөл лийг нэмэгдүүлэх үйл явц. Өepeep хэлбэл, үйл ажиллагааны болон санхүү- гийн хөшүүргийн хамтын үр дүн бөгөөд компанийн борлуулалтын орлого болон нэгж хувьцаанд ногдох ашгийн хоорондын холбоо, хамаарлыг харуулдаг. Санхүүгийн хөшүүрэг гэж нэгж энгийн хувьцаанд хуваарилах боломжтой ашигт үзүүлэх хүү татварын өмнөх ашгийн нөлөөллийг нэмэгдүүлэхэд зориулан ашиглаж буй санхүүгийн тогтмол зардлыг хэлнэ. Нийтлэг хоёр төрлийн санхүүгийн тогтмол зардал байдаг. Үүнд:

  1. Өр төлбөрийн хүүгийн зардал;
  2. Давуу эрхтэй хувьцааны ногдол ашиг.

Капиталын бүтцэд эзлэх санхүүгийн хөшүүргийн хэмжээ байгууллагын үнэ цэнд нөлөөлж болно. Үүнийг байгуул- лагын ашиг ба эрсдэлд үзүүлэх нөлөөллөөр хэмждэг. Хөшүүргийг үйл ажиллагааны, санхүүгийн, нийт гэж ялгадаг.

Үйл ажиллагааны хөшүүрэг нь компанийн борлуулалтын орлого болон хүү ба татварын өмнөх цэвэр ашгийн хоорондын уялдаа холбоог харуулдаг.

Нийт хөшүүргийн зэрэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэхийн хэрээр байгууллагын ашиг, үр дүн хэрхэн дээшлэх хамаарлыг илтгэсэн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, орлого, ашгийн хоорондын хамаарлыг илэрхийлдэг эдийн засгийн ойлголт бөгөөд санхүүгийн удирдлагад хөшүүрэг нь ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө болон зардлыг удирдах үйл явцаар илэрнэ. Аливаа бизнесийн гол зорилго нь үйл ажиллагааны явцад зайлшгүй гарч байдаг тогтмол ба хувьсах зардлуудыг нөхөөд цаана нь ашигтай ажиллах зарчимд тулгуурладаг. Эдийн засгийн үзүүлэлтэд нийт болон хувьсах зардал, ашиг гэх мэт үзүүлэлтүүд хэрхэн нөлөөлж байгаагаар нь хөшүүргийг дараах байдлаар ангилж болдог байна.

Энэ нь борлуулалт болон нэгж хувьцаанд ногдох ашгийн хамаарлыг харуулдаг бөгөөд үйл ажиллагааны болон санхүүгийн тогтмол зардлуудаас үүдэлтэйгээр бий болдог. Өөрөөр хэлбэл, компанийн нийт хөшүүргийн зэрэг нь үйл ажиллагааны хөшүүрэг ба санхүүгийн хөшүүргийн зэргийн аль алинтай нь холбоотой ойлголт юм.

0.00%
хөшүүрэг
санхүүгийн зардал
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.