Хөрөнгө оруулалт, бизнес, засгийн газар

Бизнесийн хөрөнгө оруулалт нь юуны өмнө үйлдвэр, завод шинээр байгуулах, машин, тоног төхөөрөмж шинээр суурилуулахад, тэдгээрийн автомат удирдлага, компьютерын хангамжийг сайжруулахад чиглэгддэг. Гэвч үндэсний баялаг зөвхөн энэ бизнесийн хөрөнгө оруулалтаас бүрддэггүй. Түүнд улсын болон хувийн бүхий л нөхөн шинэчлэгдэж байдаг капитал, газар, түүний баялгаас гадна хүмүүн капитал (боловсрол, ур чадвар, мэдлэг, туршлага, эрүүл мэнд) болон технологийн капитал багтдаг. Технологийн капиталыг их сургууль, коллеж, номын сан, судалгаа шинжилгээний болон инженерийн бааз суурь, удирдлага (менежмент) бүрдүүлнэ. Хүмүүн болон технологийн капиталыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг бизнесийн бус хөрөнгө оруулалт гэнэ. Үүнийг бас оюуны хөрөнгө оруулалт ч гэж нэрлэдэг. Боловсрол, эрүүл мэнд зэрэг салбар дахь хөрөнгө оруулалтад Засгийн газар үлэмж үүрэгтэй байдаг. Тухайлбал, ихэнх улс оронд дунд сургуулийн зардлыг улс хариуцдаг. Мөн хүн амын эрүүл мэндийн даатгалын зарим хэсгийг Засгийн газар төлдөг. Засгийн газар боловсрол, эрүүл мэндийн салбарт өөрөө хөрөнгө оруулахын зэрэгцээ хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, үр ашигтай ажиллахыг дэмжиж, шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой. Эдгээр салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь эргээд ДНБ-ий өсөлт, бүтээмжийн өсөлтөөр илэрдэг.

0.00%
Хөрөнгө оруулалт
бизнес
засгийн газар
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.