хувьцаа, үнэт цаас

Хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож, санал өгөх ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлдэг. Харин жижиг хувьцаа гэдэг нь нэгж хувьцааны үнэлгээ нь бага буюу биржээс гадуур арилждаг, хувьцаа гаргагчийн санхүүгийн байдлаас хамаарч үнэ нь ихээхэн хэлбэлздэг хувьцааг хэлнэ. Жижиг хувьцааны гүйлгээ нь үнийн саналыг цахим хэлбэрээр авч, зарим хөрөнгийн биржүүдийн цахим мэдээл- лийн самбараар хийгддэг. АНУ-д өмнө нь нэгж хувьцаа нь 1$-оос бага үнэлгээтэй хувьцааг хэлдэг байсан бол тус улсын үнэт цаасны биржийн хорооноос нэгж хувьцаа нь 5$-оос бага үнэлгээтэй хувьцааг жижиг хувьцаа хэмээн зарласан. Жижиг хувьцаа нь ихэвчлэн жижиг компаниудын гаргасан үнэт цаас байдаг бөгөөд хөрөнгийн зах зээл дээр амьдрах чадвар багатай, хөрвөх чадвар муутайд тооцогддог.

0.00%
хувьцаа
үнэт цаас
САНХҮҮГИЙН БИЗНЕС МАРКЕТПЛЕЙС
Банкс — Монгол Улсын анхны хараат бус санхүүгийн бизнес маркетплейс

"Бидний үндсэн зорилт нь Монгол улсын санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулж санхүүгийн байгууллагуудын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээлийн талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг “БАНКС х.1.1” системийн тусламжтай илүү таатай уян хатан нөхцөлөөр санхүүгийн хэрэглэгч нарт хүргэхэд оршино.

Banks.mn нь харилцагчдынхаа тав тухтай, аюулгүй байдлыг хангах зорилгоор хандалт хийхдээ ашиглаж байгаа төхөөрөмжид сервисийн шаардлагатай мэдээллийг "cookie" байршуулдаг. Хэрэв cookie файл ашиглахыг хүсэхгүй байвал та өөрийн вэб хөтчийн тохиргоо хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.

© 2024 «Banks Marketplace»-ийн контент, нийтлэл аливаа мэдээллийг ашиглахдаа Банкс.мн хайперлинк заавал ашиглана.