Энэ нь англи хэлний repurchase agreement, геро буюу дахин худалдан авах гэрээ гэсэн утгатай үг. Репо гэдэг нь тодорхой хугацааны дараа гэрээнд урьдчилан тогтоосон үнээр дахин зарах (эсвэл худалдаж авах) үүрэг бүхий үнэт цаасыг худалдан авах (эсвэл худалдах) явц юм. Энэ үйл ажиллагаа нь хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. Нэгдүгээр шатанд нэг тал нөгөө талдаа тодорхой цаг хугацааны дараа зайлшгүй эргэн худалдан авах нөхцөлтэйгөөр үнэт цаасыг худалдах бөгөөд дараах шат нь тодорхой үнээр худалдан авахад оршино. Тов банкны репо арилжаа нь Монгол банкнаас зарласан арилжаагаар банкны эзэмшиж буй үнэт цаасыг тохиролцсон хугацааны эцэст урьдчилан тохиролцсон үнээр буцаан худалдах нөхцөлтэйгөөр худалдан авах хэлцлээр банканд санхүүжилт олгох нээлттэй захын үйл ажиллагаа юм.
Энэ төрлийн гэрээ хийгдэх нь оролцогч талуудын хувьд энгийн бөгөөд найдвартай байдаг талаасаа ихээхэн эрэлттэй байдаг. Репо гэрээг үнэт цаас бонд, вексель, хадгаламжийн гэрчилгээ зэрэг худалдагчийн эзэмшдэг ихэвчлэн богино хугацааны мөнгөний зах зээлийн өрийн үнэт цаасаар барьцаалсан сангийн богино хугацааны нөхцөлт зээл гэж үзэж болох бөгөөд цэвэр хуулийн дагуу репо гэрээг худалдах, худалдан авах хэлбэрээр албан ёсоор баталгаажуулдаг.
Репо гэрээг цаг хугацаагаар, эрхийн хязгаарлалтаар ангилж авч үздэг.
Тухайлбал, цаг хугацаагаар нь:
Эрхийн хязгаарлалтаар нь:
текст!